Шалгалын билет 1-30

бичсэн: Tuul, 2011-05-19, 20:05

Монголын түүхийн шалгалтын билет

 

Билет 1.

1.   Эх түүхийг судалсны ач холбогдол

2.   Их Монгол улс байгуулагдсан нь

3.   Эртний хүмүүсийн ул мөр

1. Эх түүхийг судалсны ач холбогдол

Хүн төрөлхтөний түүхийн салшгүй нэг хэсэг нь Монголын түүх юм. Монголын түүх нь Монголын эртний судлал, угсаатан судлал, Монголын улс төрийн түүх, төр, хууль цаазны түүх, соёл түүх зэрэг олон салбар ухаанаас  бүрддэг. Түүх хэзээ, хаана, хэн, яаж, юу бүтээв, ямар сургамж үлдээв гэдэгт хариу өгнө. Иймд түүх нь хүн төрөлхтөний туулсан замналыг өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээ холбоонд нь шинжлэн авч үздэг...

Түүхийн шалгалтын билет

бичсэн: Tuul, 2011-05-16, 20:43

             Монголын түүхийн шалгалтын билет

Билет 1

1.   Эх түүхийг судалсны ач холбогдол

2.   Их Монгол улс байгуулагдсан нь

3.   Эртний хүмүүсийн ул мөр

Билет 2.

1.      Ураг төрлийн байгуулал

2.      Мянганы түүхэн хүн Чингис хаан

3.      Эртний хүмүүсийн дарханы газрууд

Билет 3.

1.   Монголын түүхэн дэх хүн төрөлхтөний соёлын үнэт зүйлсэд тооцогдох бүтээлүүд

2.   Чингисийн залгамжлагчдын хаадын үеийн Монгол

3.   Эртний хүмүүсийн бүтээсэн хадны зураг

Билет 4.

1.   Чулуун зэвсгийн үеийн багаж зэвсгийн өөрчлөлт, хөгжил

2.   Монголын эзэнт гүрэн

3.   Ураг төрлийн байгууллын үеийн дурсгал

Билет 5....

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Сэдэв 56

бичсэн: Tuul, 2011-05-12, 17:23
  1. Шумер ба Монголчуудын соёл холбоо хамаарал

    Тигр, Ефрат хоёр мөрөн зэрэгцэн урсаад Персийн булан цутгадаг тэр газар нутагт Шумер бүрэлдэн тогтжээ. МЭӨ IV мянган жилийн сүүлч III мянганы эхээр ХАА, гар урлал, засаг захиргааны нэгжийн нэлээд хөгжингүй хөдөлмөрийн хуваарь бүхий Шумерийн хот улсууд үүсэн бий болжээ. МЭӨ 2500 оны үед Шумерт 12 томоохон хот улс байв. Тэнд амьдарч байгаа хүмүүс хэл яриа, шашны уламжлал, соёлын уламжлал нэгтнй байжээ. Гэхдээ Шумер нь нэг нэгдсэн улс биш байлаа. Төвлөрсөн нэг засаг захиргаа байхгүй, хот болгон өөрийн захир...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Шалгалтын 52, 53, 54, 55 сэдэв

бичсэн: Tuul, 2011-05-10, 08:45

52. Төв Азид анхны хүн үүссэн нь

 

Төв Азид нутагтай Монгол оронд хүн үүссэн, амьдарч байсан талаарх ул мөр элбэг олддог. Монгол нутагт 800.000 жилийн өмнөөс хүн амьдарч байжээ гэж дүгнэдэг. Одоогийн байдлаар тэдний амьдарч байсан 1000 орчим бууц олдоод байна. Тэдгээр бууц суурингаас чулуун зэвсэг их хэмжээгээр олддог. Хөдөлмөрийн багаж зэвсэг бол хүн амьдарч байсныг гэрчилдэг төдийгүй тэдний хөгжлийн хир хэмжээ, хоорондын харилцаа зэргийг мэдэх гол хэрэглэгдэхүүн болно. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг Нарийн голын хөндийгөөс хуучин чулуун зэвсгийн доод, дунд, дээд үеүдэд холбогдох 47 бууц...

Шалгалтын 47, 48, 49, 50, 51 сэдэв

бичсэн: Tuul, 2011-05-10, 08:23

47. Чингис хааны билиг сургаал

 

Чингис хааны билиг сургаал нь Их засгийн адил манай үед бүрэн бүтэн уламжлагдан ирсэнгүй. Рашид-Ад-дин, Алтан товч зэрэг сурвалжид хэсэг бусаар хадгалагдан иржээ. Өэлүн эх эртний үгийг иш татаж өвгөдийн үгийг үндэс болгож хөвгүүддээ сургаж эцэг өвгөдийн эрэлхэг хүчирхэг явсан гавьяа зүтгэлийг магтан сайшааж тэдний үлгэр дуурайллаар явахыг захиж сургадаг байжээ.

Чингисийн билиг сургаал нь их төлөв хөвгүүд дүү нар охид гүнж, өрлөг нартаа хандаж хурим найрын үеэр буюу эсхүл тэдгээрийн албан ажилд тохоон томилох үеэр өгсөн сургаал сануулга байжээ. Чингис өөрийн батат...

Эртний улсуудын аж ахуй

бичсэн: Tuul, 2011-05-07, 11:19

23. Эртний улсуудын аж ахуй

 

1.      Мал аж ахуй

Эртний улсууд Монгол нутагт төвлөрөн Төв Азийн өндөрлөгт оршин байв. Байгаль цаг уурын ижил нөхцөлд амьдарч байсан учраас бэлчээрийн МАА голлон эрхэлдэг. Бэлчээрийн МАА байгалийн шалгаралд зохицсон, тэсвэр хатуужилтай, сайн нь шилэгдэж үлддэг онцлогтой. Хүннү нар нүүдлийн МАА голлон эрхэлдэг нүүдэлчин ард түмэн байсан ба сүү, айраг, тараг, аарц, ааруул зэрэг цагаан идээ боловсруулах арга технологи өндөр байсан.

 

2.      Ан гөрөө

Хүннү болон эртний улсуудад ан гөрөө нь аж ахуйн чухал салбар байв. Ав хомрого агнуурын гол хэлбэр байжээ.

...

Эртний улсуудын төр, нийгмийн байгуулал

бичсэн: Tuul, 2011-05-07, 10:16

22. Эртний улсуудын төр, нийгмийн байгуулал

 

1.      Хааны засаг

Монгол нутаг дахь эртний улсууд нь хаант төрийн байгуулалтай байв. Хүннүчүүд төрий тэргүүнээ “шаньюй”, Сяньби, Жужанчууд “хаан” (хагаан) хэмээдэг байсан. Эртний улсуудад газар нутаг төрийн (хааны) эзэмшилд байсан төдийгүй хууль тогтоох, шүүх дээд эрх мэдэл хааны мэдэлд байлаа.

Эртний улсуудад төр ёс, хууль цааз гүнзгийрэх тусам төрийн хэлбэр, шинжийг улам тодотгох шинэ зүйлс бий болж байв.

Төрийн тэргүүн-хаад эрхэмсэг цол хэргэм хэрэглэх болсон.

Хаан төрийн бэлгэдэл хэрэглэх болов. Хүннүд шаньюй хаш тамга, туг, исэр зэ...

Ураг төрлийн байгууллын үеийн соёл

бичсэн: Tuul, 2011-05-06, 23:39

14. Ураг төрлийн байгууллын үеийн соёл

 

Ураг төрлийн байгууллын үед эдлэг хийгээд оюуны соёлын төрөл, хэлбэрүүд үүсчээ.   

 

Эдлэг соёл

 

Эртний хүмүүсийн орон байр нь доод палеолитын үед шатанд хэвтэш, суудал, үүр зэрэг байжээ. Хэвтэш, суудал нь түр амрахад, харин үүр нь үр төлөө гаргах, өсгөхөд голлон хэрэглэгдэж байсан.

Дунд палеолитын шатанд хүмүүс байгалийн бэлэн агуй, нөмөр дулаан газар, гуу жалга зэргийг сууцны зориулалтаар ашиглах болжээ. Ховд аймгийн Манхан сумын Цэнхэрийн агуй үүнийг гэрчлэх баримт болж байна.

Хүмүүс аажимдаа сууцаа өөрсдийн гараар хийж байгуулж, удаан х...

Мал аж ахуйн үүсэл

бичсэн: Tuul, 2011-05-06, 23:36

10. Мал аж ахуйн үүсэл

 

Монгол нутагт мал аж ахуй үүсэх эхлэл мезолитын үед тавигджээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн.

Байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас зарим том амьтад нөхөн, зарим нь нүүдэллэсэн байна. Ийнхүү хүнс тэжээлийн нэг эх сурвалж болох амьтдын олонхи нь байхгүй болсон тул хоол хүнсний хомсдолд орох аюул тулгарчээ. Үүний улмаас амьтдыг агнах төдийгүй,  заримыг нь өөртөө дасгаж эхэлжээ.

Хүмүүс хоол хүнс олохоос түүнийг хадгалах нь бэрхшээлтэй байсан тул амьтдыг барьж, уяж, хашиж, дэргэдээ байлган өөртөө дасгаж, шаардлагатай үед түүнийгээ хэрэглэх болжээ.

Эртний хүмү...

Чингис хааны супер ген /үргэжлэл/

бичсэн: Tuul, 2011-05-01, 22:06

5.Чингисийн геополтик

 

Их хаан Чингис орчин үеийн геополитикийн үндсийг тавьсан хүн мөн. Эрдэмтэн Г.И.Варнадский “Монголын их эзэнт улс бол ердийн аль нэгэн мужийн улс бус харин дэлхий дахины эзэнт гүрэн байсан юм” гэж бичиж байжээ. Харин Эренджен Хара Даван “Русь Монгольская” номондоо “Чингис хаан бүхий л амьдралаа Ертөнцийн нэгдсэн улс байгуулах гэсэн  эрхэм дээд чин хүслээ хэрэгжүүлэхэд чиглүүлсэн юм. Энэ нь XIII-XIV зууны Монголчуудын цэргийн соёлын дээд хүслэн байсан" хэмээн бичсэн байна. Энэхүү тэмүүлэл нь дэлхий ертөнцийг даяарчлахын төлөөх Чингисийн бүхий л тэмцэл ялалтын үндсийн ...

төрөл:МОНГОЛЫН ТҮҮХ /VIII анги/
сэтгэгдэл: |