Хүүхдийн хүмүүжил болоод нийгэм
Нийгэм хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүүхдийн хүмүүжилд нийгмийн энэ их орчил, улс төрийн үйл ажиллагаа өдөр тутмын боловсролын үйл явц, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, тэдгээрийн гол төлөөлөгчид, урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэтэл манай нийгмийн үйл ажиллагааны буруу нөлөө тэр тусмаа улс төрийнхний гаргаж буй алдаатай шийдвэрүүд бидний хойч үед сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдөр бид хүүхдийн хүмүүжлийн алдаа дутагдлыг боловсролын систем рүү чихдэг. Хүүхдээ багш нар, сургуульд даатган хаядаг үзэгдэл монголч...