2011-05-07
Эртний улсуудын төр, нийгмийн байгуулал

22. Эртний улсуудын төр, нийгмийн байгуулал

 

1.      Хааны засаг

Монгол нутаг дахь эртний улсууд нь хаант төрийн байгуулалтай байв. Хүннүчүүд төрий тэргүүнээ “шаньюй”, Сяньби, Жужанчууд “хаан” (хагаан) хэмээдэг байсан. Эртний улсуудад газар нутаг төрийн (хааны) эзэмшилд байсан төдийгүй хууль тогтоох, шүүх дээд эрх мэдэл хааны мэдэлд байлаа.

Эртний улсуудад төр ёс, хууль цааз гүнзгийрэх тусам төрийн хэлбэр, шинжийг улам тодотгох шинэ зүйлс бий болж байв.

Төрийн тэргүүн-хаад эрхэмсэг цол хэргэм хэрэглэх болсон.

Хаан төрийн бэлгэдэл хэрэглэх болов. Хүннүд шаньюй хаш тамга, туг, исэр зэргийг хэрэглэж байжээ.

 

2.      Төр, засаг захиргааны зохион байгуулалт

Эртний улсуудын аравтын тогтолцоо бол нүүдэлчдийн амьдралын хэв маягт илүү зохицсон цэрэг-засаг захиргааны өвөрмөц зохион байгуулалт болж байжээ. Модунь улсаа баруун, зүүн, төв 3-н хэсэгт хуваан захирч, цэрэг-засаг захиргааны аравтын тогтолцоог үндэслэсэн нь хожмын улсуудад ч уламжлагджээ.

 

3.      Түшмэл ёс

Эртний улсуудад төрийн алба буюу шаталсан зэрэг дэв бүхий түшмэл ёс бүрэлдэн тогтжээ. (Түшмэл ёс гэдэг нь эрдэм мэдлэг, хуримтлуулсан туршлагаараа бусдаас тодорсон албан тушаалтан төрөөс тогтоосон хэм хэмжээний дагуу засаг захиргааны хувьд удирдах, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх)

Хүннү нийт 24 түмтийн даргатай байснаас зүүн, баруун сэцэн ван, зүүн, баруун гули ван “дөрвөн эвэртэн ван”, зүүн баруун их жанжин, зүүн, баруун их дүвэй, зүүн, баруун их данху ванг “зургаан эвэртэн ван” хэмээнэ.

Түрэг, Уйгар, Хятанд өмнөх үеийн улсуудын төрийн түшмэл ёсны олон зүйлийг уламжлан авч, шинэ агуулга, хэлбэрээр баяжуулсан байна. Ийнхүү эртний улсуудад төрийн байнгын алба буй болж, түшмэл ёс төлөвшин, төр ёс улам лавшран бэхжсэн байна.

 

4.      Нийгмийн харилцаа

Хөрөнгө чинээний болон угсаа гарлын ялгаа нь хүмүүсий эрх мэдэл, нийгмийн байр суурийг тодорхойлж байсан. Малыг харилцан адилгүй тоогоор өмчилснөөс хөрөнгө чинээний ялгаа их гарчээ. Хаан, түүний ураг садан, зүүн, баруун гарын вангууд, түмт, мянгатын ноёд зэрэг язгууртнууд илүү эрх дархтай чинээлэг хангалуун амьдарч байв. Жирийн иргэдийн эрх мэдэл, амьдралын түвшин ихээхэн доогуур, язгууртнуудад харъяалагдах хандлагатай байжээ. Хүн амын багахан хэсэг нь боол байв. Тэд ямар ч эрх мэдэлгүй, эзнийхээ эрх мэдэлд тэдний бүхий л ажлыг хийдэг байжээ.

 

5.      Хууль цааз

Монголын эртний улсуудын эрх зүйн хэм хэмжээний уг гарал нь зан заншлын ёс горимууд байсан. Иймд эртний улсуудын эрх зүйн эх сурвалж бол их төлөв бичигдмэл бус байв. Манай нутаг дээр оршин тогтнож байсан Түрэг, Уйгур улсууд өмнөх улсуудын эрх зүйн хөгжлийг уламжлан хадгалж  байжээ. Харин Хятан албан татвар, тариалан, ан агнуур, давс, архи, тамхины тухай хуулиуд гаргаж байжээ.
Сэтгэгдэл:


гоё байна
Бичсэн: Зочин цаг: 20:55, 2015-09-22 | Холбоос | |


зүгээр л8 ангийн номон дээр байдаг юм байна ш дээ. бичвэл илүү зүйлийг бичээч
Бичсэн: Зочин цаг: 16:59, 2012-10-12 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 13:33, 2011-05-16 | Холбоос | |


ene blog uneheeriin taalagdlaa.shalgalt bolohked hetsuu bhad mash tus bolloo.tsaashlaad zondoo olon tom yumnuud bijeerei
Бичсэн: enhrii (зочин) цаг: 22:01, 2011-05-10 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax