2011-05-07
Эртний улсуудын аж ахуй

23. Эртний улсуудын аж ахуй

 

1.      Мал аж ахуй

Эртний улсууд Монгол нутагт төвлөрөн Төв Азийн өндөрлөгт оршин байв. Байгаль цаг уурын ижил нөхцөлд амьдарч байсан учраас бэлчээрийн МАА голлон эрхэлдэг. Бэлчээрийн МАА байгалийн шалгаралд зохицсон, тэсвэр хатуужилтай, сайн нь шилэгдэж үлддэг онцлогтой. Хүннү нар нүүдлийн МАА голлон эрхэлдэг нүүдэлчин ард түмэн байсан ба сүү, айраг, тараг, аарц, ааруул зэрэг цагаан идээ боловсруулах арга технологи өндөр байсан.

 

2.      Ан гөрөө

Хүннү болон эртний улсуудад ан гөрөө нь аж ахуйн чухал салбар байв. Ав хомрого агнуурын гол хэлбэр байжээ.

Ан гөрөөний хэлбэр зохион байгуулалт

Зориулалт    - ахуйн хэрэгцээгээ хангах

-  цэргийн бэлтгэл сургууль хийх

Хэлбэр          - Ав хомрого

-    Гөрөөлөл

 

3.      Гар үйлдвэрлэл

Хүннүчүүд арьс шир, ангийн үс, мод, шавар, чулуу, алт, хүрэл, төмөр, яс зэргийг өдөр түвшинд боловсруулж сурчээ. Түүгээр тэрэг тоног, эмээл, гэр, ваар сав зэрэг бүтээгдэхүүн хийдэг байжээ.

Сяньбид гар урлал сайн хөгжиж, үхрийн эврэн нум, алт мөнгөн эдлэл, арьс нэхийгэр хийсэн дээл, бөс бараа зэргээрээ алдартай байжээ.

Хүннүчүүд мод боловсруулахдаа төмөр хөрөө хэрэглэж гэрийн мод, тавилга, эмээл, барилга барьдаг болсноороо өмнөх үеийнхнээсээ илүүтэй.

 

4.      Тариалан

Хүннү, Сяньби нар монгол амуу зэрэг тариа бага зэрэг тарьж байжээ. Хүннүчүүд хот суурин байгуулж, хажууд нь тариалан эрхэлдэг байв. Эртний улсуудаас Түрэгүүд газар тариалан арай түлхүү эрхэлдэг байжээ. Монгол орны эрс тэс, хуурай сэрүүн нөхцөлд газар тариалан эрхлэхэд төвөгтэй, үр ашиг муутай байснаас газар тариалан сайн хөгжөөүй.

 

5.      Худалдаа

Тэр үеийн хүмүүс үр тариа, бөс бараа зэрэг зүйлийг Хятад болон Дундад Азийн орнуудаас худалдан авч оронд нь мал, ноос, ноолуур, арьс шир, ангийн арьс үс худалдаалдаг байжээ. Байгалийн баялагаа бараг худалдаалдаггүй байв. Харин Хятадын удирдагчид нүүдэлчдийг хэрэгцээт зүйлээр гачигдуулж сулруулах, эрхшээлдээ оруулахыг чухалчлан нүүдэлчдийн хүссэнээр тэр бүр худалдаа хийдэггүй. Нүүдэлчдийн довтолгоонд цохигдон аргагүй болсон үедээ л худалдаа хийдэг байжээ.

 

6.      Соёл

Хүннүгий соёл нь Төв Азийн нүүдэлчдийн тухайн эрин үеийг тодорхойлогч гол соёл байв. Хүннүгий үеэс амьтны загварчилсан дүрсийг алт, мөнгө, хүрэл, төмөр зэрэг олон төрлийн материал дээр бүтээдэг байв. Хүннүчүүд од гаригийн хөдөлгөөн, хүн амьтны амьдралын мөчлөгт тулгуурласан 12 жилийн тоололтой болсон нь хожмын жарны тооллын үндэс болсон.

Хятан их, бага хоёр бичигтэй байсан. Хятаны бага бичигт тулгуурлаж монгол бичиг үүссэ гэсэн таамаглал ч байдаг.

Эртний улсууд бөөгийн шашинтай, Тэнгэр, нар сар, газар ус, галаа шүтнэ. Хүннүгийн үеэс эрчүүдийг 3-н төрлөөр (барилдаан, харваа, мориор уралдуулах) шалгаруулж байснаас уламжлан “Эрийн гурван наадам” үүсчээ. Монголчуудын уртын дуу нь Хүннүгийн үеэс үүсэлтэй. Морин хуур, хэл хуур, цуур, лимбэ, хэнгэрэг зэрэг хөгжимтэй байсан мэдээ бий. Хүннүгийн булшнаас ясан хуур хөгжим олджээ.

Сарын шинэдийг эрхэмлэн тэмдэглэдэг байснаас уламжлан цагаан сарын шинийн нэгнийг тэмдэглэдэг заншил үүссэн ч гэдэг.

Монгол угсааны эртний улсуудын хаад гадаад орнуудад захидал илгээдэг байжээ. Түшмэдүүд нь төрийн хэргийг мод, ясан дээр зурж тэмдэглэдэг байсан тухай мэдээнүүд байдаг.


Сэтгэгдэл:


Баярлалах
Бичсэн: Зочин цаг: 22:13, 2018-12-05 | Холбоос | |


маш их тус боллоо үнэхээр их баярлалаа
Бичсэн: Зочин цаг: 12:00, 2015-10-10 | Холбоос | |


8540-001-17-1075[1]
Бичсэн: Зочин цаг: 20:30, 2014-10-19 | Холбоос | |


ene chin nomon deer bsan dhu
Бичсэн: sadsadsadas цаг: 02:14, 2012-12-24 | Холбоос | |


хааныхаа тухай сайн бичээч түрэг улс чинь энэнээс өөр түүхтэй хааны удмын хүү нь боол болоод явж байдаг шүү дээ
Бичсэн: зочин (зочин) цаг: 12:36, 2012-12-13 | Холбоос | |


tuuh
dajgui bna oshoo tobch bval buur goy bnaaaaa n
Бичсэн: oyunbaatar (зочин) цаг: 21:56, 2011-05-23 | Холбоос | |


bayrlala
гоё шүү mash ih bayrlalaa shalgaltan tusalsand
Бичсэн: Зочин цаг: 14:17, 2011-05-23 | Холбоос | |


bayrlala
shalgaltand tusalsand bayrlalaa
Бичсэн: Зочин цаг: 14:16, 2011-05-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax