2011-5-19
Шалгалын билет 1-30

Монголын түүхийн шалгалтын билет

 

Билет 1.

1.   Эх түүхийг судалсны ач холбогдол

2.   Их Монгол улс байгуулагдсан нь

3.   Эртний хүмүүсийн ул мөр

1. Эх түүхийг судалсны ач холбогдол

Хүн төрөлхтөний түүхийн салшгүй нэг хэсэг нь Монголын түүх юм. Монголын түүх нь Монголын эртний судлал, угсаатан судлал, Монголын улс төрийн түүх, төр, хууль цаазны түүх, соёл түүх зэрэг олон салбар ухаанаас  бүрддэг. Түүх хэзээ, хаана, хэн, яаж, юу бүтээв, ямар сургамж үлдээв гэдэгт хариу өгнө. Иймд түүх нь хүн төрөлхтөний туулсан замналыг өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээ холбоонд нь шинжлэн авч үздэг ухаан юм. Түүх нь хүн төрөлхтөний амьдрал, аж төрлийн тухай шинжлэх ухаан юм.

Өвөг дээдэс, эх орноо хайрлах, түүгээр бахархах үзэл, тогтсон хандлагатай, асуудалд шүүмжлэлтэй, ухамсар, хариуцлагатай ханддаг, идэвхтэй, бүтээлч иргэн болж төлөвшихөд түүх тусална. 

2. Их Монгол улс байгуулагдсан нь

Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг сэргээснээр төрийн бүтэц бүрдлийг бий болгож, тархай бутархай Монголчуудыг нэгэн төрийн жолоонд оруулахын төлөө тэмцэж эхлэв.

Тэмүжин 1185-1206 оны хооронд их, бага 32 удаагийн дайн тулалдаанаар нийт 81, том жижиг, аймгийг эрхэндээ оруулж, бүх монгол туургатныг нэгтгэжээ.

Барс жил, 1206 онд Онон мөрний эхэнд Монгол ноёдын Их хуралдай хуралдаж, Их Монгол улс байгуулагдсныг тунхаглан зарлаж 45 насанд нь Тэмүжинг Чингис хаанаар өргөмжилсөн. Ийнхүү умард зүгийн Байгал нуураас өрнө зүгийн түмэн газрын Цагаан хэрэм хүртэл, дорно зүгийн Хянганы нуруунаас өрнө зүгийн Алтайн нурууны чанад хүртэлх уудам нутаг дэвсгэр бүхий Их Монгол улсыг байгуулав.

Их Монгол улс байгуулагдсанаар:

Нийгмийн хөгжил дэвшилд саад болж байсан дайн дажин намжиж, эдийн засаг сэргэн, илүү дэвшилтэт нийгмийг байгуулах боломж нээгджээ.

Монгол угсаатан бүрэлдсэн

Уйгаржин монгол бичгийг төрийн бичиг болгосноор албан бичгийн хэл бүрэлдэн тогтож, түүх шастираа бичиж үлдээх болов.

3. Эртний хүмүүсийн улс мөр  

Эртний хүмүүс амьдарч байсан ул мөр Монгол нутагт элбэг. Одоогийн байдлаар тэдний амьдарч байсан 1000 орчим бууц олдоод байна. Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг “Нарийн гол”, мөн аймгийн Баянлиг сумын Цагаан агуй билээ.

Билет 2.

1.   Ураг төрлийн байгуулал

2.   Мянганы түүхэн хүн Чингис хаан

3.   Эртний хүмүүсийн дархны газрууд

1. Ураг төрлийн байгуулал

Палеолитын үеийн хүмүүс хүй элгэнээрээ амьдарч байсан. Хүмүүс амьдрахад тохиромжтой газар нутаг урт удаан хугацаагаар аж төрөн суудаг болов. Энэ үеийн нэг хүй элгэний хүмүүс төдийгүй, олон хүний бүрэлдэхүүнтэй байсангүй. Хүй элгэний зохион байгуулалт нь цаашдын хөгжлийн явцад оьог болон өөрчлөгджээ. Хүй элгэн болон овгийн байгуулалт нь ялгаатай. Овог нь цусан /эхийн эрхт овог/ болон ясан /эцэгийн эрхт овог/ төрлийн хүмүүсийн нэгдэл.

Хүй элгэний зохион байгуулалтын үед бүрэлдэхүүн нь тогтворгүй байсан  бол овгийн үед тогтвортой илүү тодорхой цэгцтэй болжээ.

Овгийн гишүүдийн тоо өсөхийн хирээр нэг овгоос өөр овгууд салбарлан гарах болжээ. Улмаар хэд хэдэн овогууд нэгдсэн аймаг болж байв. 

Аймаг нь өөрийн нэртэй, тогтсон нутагтай, тэргүүлэгч удирдагчтай, хуралтай, нэгэн аялгуугаар хэлэлцдэг, ёс заншил нэгтэй, нэг хэв хуультай байна.

Эртний хүмүүсийн  харилцаа нь тэдгээрийн хооронд хоол хүнсээ олох хуваарилах зохион байгуулах, удирдах зэрэгтэй холбогдсон харилцаагаар нөхцөлдөж байлаа. Хүй элгэний болон овгийн үед нийтийн засаглал тогтож байв. Насанд хүрсэн бүх хүн асуудлаа хамтран шийднэ. Ахмад туршлагатай хүн нь овгийг удирдана.

2. Мянганы түүхэн хүн Чингис хаан

Чингис хаан дэлхий дахины төр, нийгмийн том зүтгэлтэн, цэргийн суут жанжин юм. Тэрээр тухайн цаг үеийнхээ шаардлагыг нэн түрүүн мэдэрч, ойлгон ухаарч түүнийгээ биелүүлэх хамгийн зөв замыг олж чадсанд түүний амжилтын нууц оршино. Тэмүүжин байгаль, цаг уурын эрс тэс байдалд хатуужин, багаасаа өнчин ядуу өссөн нь амьдралын жам ёсыг эрт ухаарч, аливаа бэрхшээлээс шатрахгүй болоход нөлөөлжээ. Чингис хаан хүн танихдаа гаргууд байсан нь түүний амжилтад хүрэхийн нэг нууц байв.

Тэмүжин төрөлхийн ухаан сэргэлэн, түүний дээр амьдралын эрхшээлээр хэрсүү ухаан, тэсвэр тэвчээр, зорьсондоо хүрэх тэмүүлэл, эхэлснээ дуусгадаг шаргуу чанар, хүн таних, олноос үг сонсож сайн, мууг тунгаах чадварыг багаасаа эзэмшсэн нь хожмоо төрийн тулхтай зүтгэлтэн, алдарт цэргийн жанжин, хүн төрөлхтөний амьдралд эргэлт хийсэн хүмүүн болохыг замыг нь тавьж өгчээ.  Чингис хаан нь цэргийн суут жанжин, удирдагч төдийгүй Монголын болон дэлхийн түүхэнд гайхагдсан алдарт жанжнуудыг төрүүлэн гаргасан ба цэргээ хайрлан захирдаг жанжин дэлхийн түүхэнд ховор юм.  Чингис хаан Монгол үндэстэн бүрэлдэн тогтох нөхцөлийг бий болгож түүхэн газар нутаг, хэл, соёл, бичиг үсэг, зан заншил монгол аж төрөх ёс бий болгох үндсийг тавьсан түүхэн гавъяатай.

3. Эртний хүмүүсийн дархны газрууд

Баянхонгор аймаг Баянлиг сум Цагаан агуй чулуун зэвсэг, Өвөрхангай аймгийн Арц богдын дархны газар 12 км урт, 8 км өргөн талбайтай. Ойролцоогоор 10.000 м2 талбай бүхий Цахиуртынн хөндийн суурингаас чулуун зэвсгийн бүх үеийн зэвсэг олдсон.

Билет 3.

1.   Монголын түүхэн дэх хүн төрөлхтөний соёлын үнэт зүйлсэд тооцогдох бүтээлүүд

2.   Чингисийн залгамжлагчдын хаадын үеийн Монгол

3.   Эртний хүмүүсийн бүтээсэн хадны зураг

1. Монголын түүхэн дэх хүн төрөлхтөний соёлын үнэт зүйлсэд тооцогдох бүтээлүүд

Монголчууд модыг сайн боловсруулдаг байсан. Тэд гэрийн мод, тавилга, эмээл, суудал, сууц, ачааны зэрэг олон зориулалттай тэрэг хийдэг байсан. Гэр тэргийг техникийн маш нарийн шийдлээр бүтээж байсан байна.

2.  Чингисийн залгамжлагчдын хаадын үеийн Монгол

Монголын нэгдсэн төр улс байгуулагдсан үеэс аваад хамгийн сүүлчийн их хааныг хүртэл 36 хаан суусны эхний 16 нь Монголын их эзэнт улсын хаад сүүлчийн 20 нь Нэгдмэн Монгол улсын хаад байв. Эдгээр хаадын дотор улс орныхоо эрх ашгийн төлөө чин үнэнчээр зүтгэсэн саруул ухаантай олон талын эрдэм чадалтай, эр зориг энэрэнгүй үзлийг хослуулан тэр ч байтугай улс үндэстэндээ гавъяа байгуулсан хаад ч цөөнгүй байсан.

Их хааныг таалал төгссөний дараа Чингис хааны отгон хүү Тулуй дараачийн Их хааныг өргөмжлөх хүртэл жил гаруй төрийн хэргийг хамаарч байв.

1228 оны 9-р  сард Өгөдэйг хаан өргөмжлөх Их хуралдайг Хэрлэнгийн хөдөө аралд зарлан хуралдуулжээ. Хаан өргөмжлөх ёслолд Хан хөвгүүд, алтан ургийн ноёд Их Монгол улсын зүг бүрээс ирж оролцжээ.

Өгөдэй хаан төр барихдаа Эзэнт гүрний газар нутаг, гадаад харилцааг өргөтгөх, алба гувчуурын боловсронгуй тогтолцоог бүрэлдүүлж, эдийн засгийн шинэтгэл хийх асуудалд голлон анхаарч байв. Их Монгол улсын нийслэл болгосон Хархорумыг Өгөдэй хаан цогцлоон барьсан. Тэрээр төрийн хэргийг явуулахдаа эзлэгдсэн орнуудын төрийн түшмэл, бичгийн мэргэдийг чадварлаг ашиглаж байсан нь Эзэнт гүрнийг хамарсан далайцтай бодлого явуулахад дөхөмтэй байсан.

Өгөдэй хаан амьд  ахуйдаа өөртөө шүүмжлэлтэй хандан, түүхэн сургамж үлдээсэн Монгол төрийн гарамгай зүтгэлтэн байсан юм.

3. Эртний хүмүүсийн бүтээсэн хадны зураг

Ховд аймгийн Манхан сумын Хойт Цэнхэрийн агуйн /ханан дээр үхэр , арслан заан, хирс, тэмээн хяруул/  хадны зураг хамгийн эртнийх. Энэ зураг хуучин чулуун зэвсгийн дунд үед холбогдох гайхамшигт бүтээл.

Билет 4.

1.   Чулуун зэвсгийн үеийн багаж зэвсгийн өөрчлөлт, хөгжил

2.   Монголын эзэнт гүрэн

3.   Ураг төрлийн байгууллын үеийн дурсгал

1. Чулуун зэвсгийн үеийн багаж зэвсгийн өөрчлөлт, хөгжил

Палеолитын үеийн хүмүүсийн эрхлэх гол аж ахуй нь түүвэрлэх аж ахуй, ан гөрөө хийх гэсэн 2 хэлбэртэй байжээ. Ан гөрөө бол эртний хүмүүсийн хамтын хөдөлмөрийн анхны хэлбэр бөгөөд том ан амьтдыг хамтран агнаж байв. Ихэвчлэн дуу шуугиан гаргах, гал хэрэглэх зэргээр амьтдыг үргээн цочоож, хадан хясаа, эрэг ганга, гүнзгий нүхэнд шахан оруулах замаар агнадаг байжээ.

Мезолитын үед ан агнуурт гарсан нэг том өөрчлөлт бол эртний хүмүүс анхны механик зэвсэг болох нум сумыг хэрэглэх болсон. Палеолитын үеийн анчид чулуун зэвсэг, мод, бороохой зэргийг агнуурт хэрэглэж байв. Модны уян хатан чанарыг ашиглан нум сум бүтээжээ.

2. Монголын эзэнт гүрэн

Ази, Европыг дамнан тогтсон асар уудам нутагтай Монголын эзэнт гүрэн байгуулдснаар дэлхийн чөлөөт худалдааны бүс бий болов. Торгоны их замыг ивээлдээ авч, 30 км тутам өртөө байгуулж, цэргийн хамгаалалтад оруулж, худалдаачдын амь нас, эд хөрөнгийг хамгаалсан зэрэг нь уг замаар зорчих худалдаачдын тоог нэмэгдүүлсэн. Торгоны зам, өртөө нь зөвхөн худалдаа бус өрнө, дорны соёл, шинжлэх ухааны гүүр болжээ. Монгол хаадын засан тохинуулах бодлогын үрээр Эзэнт гүрний нийслэлд олон орны гар урчууд, худалдаачид, эрдэмтэд, шашны элч төлөөлөгчид зэрэгцэн амьдарч, бүтээлээ туурвих боломжтой байсан. Монголчууд хүнийг үндэс угсаагаар нь ялгаварлахгүй, оюуны чадавхийг өндөр үнэлж тэднийг төрин албанд хэрэглэж чаддаг байснаараа Монголын төр хүчирхэг байсан.  

3. Ураг төрлийн байгууллын үеийн дурсгал

Хиргисүүр-Хэнтий Дэлгэрхаан сумын Хэрлэн Тооно уулын хиргисүүр

Дөрвөлжин булш-Өвөрхангай Богд сум, Хэнтийн Норовлингийн бууцнаас олдсон чулуун онх, яасан бугуйвч, зүүлт, амьтны дүрс зэрэг болно.

Билет 5.

1.   Мал аж ахуйн үүсэл

2.   Монголын Юан гүрэн

3.   Буган чулуун хөшөө

1.      Мал аж ахуйн үүсэл

Монгол нутагт мал аж ахуй үүсэх эхлэл мезолитын үед тавигджээ. Үүнд дараах хүчин зүйлс нөлөөлсөн.

Байгаль, цаг уурын өөрчлөлтийн улмаас зарим том амьтад нөхөн, зарим нь нүүдэллэсэн байна. Ийнхүү хүнс тэжээлийн нэг эх сурвалж болох амьтдын олонхи нь байхгүй болсон тул хоол хүнсний хомсдолд орох аюул тулгарчээ. Үүний улмаас амьтдыг агнах төдийгүй,  заримыг нь өөртөө дасгаж эхэлжээ.

Хүмүүс хоол хүнс олохоос түүнийг хадгалах нь бэрхшээлтэй байсан тул амьтдыг барьж, уяж, хашиж, дэргэдээ байлган өөртөө дасгаж, шаардлагатай үед түүнийгээ хэрэглэх болжээ.

Эртний хүмүүс амьтдыг янз бүрийн аргаар өөртөө дасган, гаршуулж, гэршүүлэхээс МАА-н үүсэл тавигджээ. Хамгийн анх гаршуулж гэршүүлсэн амьтны нэг бол үхэр (нохойг эс тооцвол) байсан бололтой. Үүнийг Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зурагт “үхэр хөтөлж яваа хүн” дүрсэлсэн байдаг.

Үхэр нь бусад бод малыг бодвол харьцангуй номхо, хүнд дасах нь амар, махны гарц ихтэй байсан зэрэг нь нөлөөлжээ.

Монгол нутгийн эрс тэс байгалийн онцлогт зохицсон мал сүргийг эрхлэн хөтлөх арга, ухаан бий болсноор НӨТ II мянганы II хагаст Монгол нутагт үүдлийн МАА үүсчээ. Нүүдлийн МАА үүссэнээр нүүдэлчид бий болжээ.

2. Монголын Юан гүрэн

XIII зууны II хагаст төр барьж байсан Мөнх хаан 1259 онд байлдаж яваад таалал төгссөн нь хаан ширээний төлөө тэмцэл өрнөхөд хүргэсэн байна. Мөнх хааны хатад хөвгүүд зарим ноёд Хархорумд хуралдай зарлан Аригбөхийг хаан өргөмжлөв. Гэтэл Хубилай 1260 онд Кайпин /Шанду/ хотод өөрийн талынхны хуралдай зарлаж биеэ хаан өргөмжлөв.

Тийнхүү нэг зэрэг 2 хаан гарч ирсэн нь Монголын эзэнт гүрний эв нэгдэлд сөргөөр нөлөөлж 1260 оноос Аригбөх, Хубилай нар 4 жил шахам хаан ширээний төлөө тулалдаж эцэст нь Хубилай ялж, Аригбөх бууж өгсөн.

Хубилай 1264 онд Бээжинг Монголын эзэнт гүрний нийслэл болгож, он цолыг       Жи-Юань гэж нэрлэсэн. 1267 оноос Бээжингийн зүүн хойно шинэ хот бариулж, 1271 оноос шилжин сууж Ханбалиг /хааны хот/ буюу Дайду /Их нийслэл/ гэж нэрлэн улсын нэрийг Юань хэмээжээ. Уугуул монгол орныг Давааны арын Монгол Хархорум муж гэж нэрлэх болжээ. Хубилай монгол улсын улс төрийн төвийг харь оронд нүүлгэхэд хэд хэдэн үндсэн шалтгаан байсан боловч энэ нь эцсийн дүндээ монгол орны түүхэн хөгжилд сөрөг нөлөө үзүүлжээ. Хятадын ард түмний “Улаан алчууртны” бослогоор Юань гүрний ноёрхол эцэс болжээ.  

3.  Буган чулуун хөшөө

Буган хөшөө бол хүрэл зэвсгийн үед анх Монгол нутагт үүсчээ. Түүнийг овог аймгийн ахлагч, дайчин эрсэд зориулан босгодог байжээ. Завхан аймгийн Шилүүстэй сум, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сум

Билет 6.

1.   Арилжаа худалдааны үүсэл

2.   Юан улсын төрийн зохион байгуулалт, төрийн бодлого

3.   Дөрвөлжин булшны соёл

1. Арилжаа худалдааны үүсэл

Эртний хүмүүсийн дунд нийгмийн хөдөлмөрийн хуваарт гарсан нь арилжаа худалдааны үүслийн эхлэлийг тавьжээ. Энэ үйл явц нь хэд хэдэн шатыг дамжин явагдсан.

Эртний хүй элгэний үед хүмүүс олсон олзоо харилцан солилцдог энгийн солилцоо хийж байсан. Хүмүүсийн хэрэглэдэг гол хоол хүнс болох мах, загас, үр жмс зэрэг нь түргэн мууддаг бүтээгдэхүүн тул илүүдэл бүтээгдэхүүнээ хадгалах боломжгүй байжээ. Үүнээс гарах нэг арга нь бүтээгдэхүүнээ өөр хоорондоо солилцох болсон явдал юм. Энэ хэлбэр цаашид улам хөгжиж солилцооны нэгэн шинэ хэлбэр болох бэлэглэлийн солилцоо үүсчээ.

Өөрсдийн хийж бүтээсэн эд зүйлийг солилцох болжээ. Тариаланчид малын мах, сүүн бүтээгдэхүүн, арьс шир, ялангуяа ажлын мал зэргийг, харин малчид тариаланчдаас газар тариалангийн бүтээгдэхүүн, төмөрлөг эдлэл хийгээд гоёл чимэглэлийн зүйлсийг авдаг байжээ.

Эхэ үедээ эл ажлыг эрхлэх тухайлсан хүн шаарддаггүй овог, аймгийн толгойлогчид солилцоо хийдэг байсан бол аажимдаа түүнийг эрхэлсэн “худалдаачид” бий болсон байна.

2. Юан улсын төрийн зохион байгуулалт, төрийн бодлого

Хубилайгаас Тогоонтөмөр хүртэл Юань гүрний бүх хаадын төрийн гол бодлого нь Хятадын болон эзлэгдсэн бусад улс оронд ноёрхлоо бэхжүүлэх, эрх мэдлийнхээ хүрээг аль болохоор өргөтгөхөд чиглэгдэж байв. Юань улсын хаад Хятадын эзлэгдсэн бүх газар нутаг, хүн ам, хөрөнгө баялгийг алтан ураг болон ноёд, жанжин, сайдууддаа соёрхол болгон хувааж өгчээ. Монгол хаад төрийн нууцыг хадгалах үүднээс шинэ бичиг /дөрвөлжин бичиг/ зохиолгож, төрийн гол гол албан тушаалд монгол хүмүүсийг ажиллуулжээ.

Улс төрийн зохион байгуулалт: Төрийн  дээд байгууллага нь Жүн шү хэмээх дотоод бичгийн яам байжээ.

Дотоод бичгийн яам:     - Түшмэлийн, Сангийн, Ёслолын яам, Шүүх, Үйлдвэрийн яам

Нууц бичгийн яам: - Цэрэг,  Гадаад харилцаа

Дэвшүүлэн бууруулах яам:  - Түшмэлийг дэвшүүлэх, бууруулах

Монголын ноёрхлын үед хүн амыг бүхэлд нь 10 зэрэгт хувааж, албан татварын нэгдсэн тогтолцоог бий болгожээ.

3. Дөрвөлжин булшны соёл

Хүрэл зэвсгийн үед холбогдох томоохон дурсгалын нэг нь дөрвөлжин булш. Бидний өвөг нас барсан хүнээ гүнээ хүндэтгэж, ханан гэрээс нь гаргахдаа хадан гэр бэлтгэж оршуулсан нь дөрвөлжин булш юм. Дөрвөлжин булш нь Монголын талаас Алтайн уулс, Байгаль нуураас Говь хүртэлх өргөн уудам нутгийг хамран тархсан. 

Билет 7.

1.   Газар тариалангийн үүсэл

2.   Монголын эзэнт гүрэн, түүний бүрэлдэхүүн

3.   Мал аж ахуй, газар тариалангийн үеийн дурсгалууд

1. Газар тариалангийн үүсэл

Эртний хүмүүсийн анх гэршүүлсэн ургамал нь хүнсний ногоо, үр жимсний мод байлаа. Гэвч хүнсий ногоо, үр жимс нь түргэн мууддаг, түүж цуглуулах, олохын тулд хол явж хайх зэрэг бэрхшээлтэй байсан. Иймээс тэдгээрийг тарималжуулах ородлогыг хийх эхэлсэн. Ийнхүү амьдралын хэрэгцээ, шаардлагаас улбаалан газар тариалан бий болжээ.

Газар тариалан үүсэхдээ тодорхо үе шатыг дамжсан байна. Эхний шат нь зэрлэг үр жимс, ургамлыг арчлан тордох болсон, дараа нь түүнийг тарималжуулснаар газар тариалан бий болсон.

Манай Монгол нутагт газар тариалан неолитын үед үүссэн гэж эрдэмтэд үздэг. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Тэсийн гол, Булган аймгийн Орхон сумын Баруун Могой зэрэг газрын хадны зурагт газар хагалж буй хүн, хоёр үхэр хөллөсөн анжисаар газар хагалж буй үйл явдлыг дүрсэлсэн байдаг.

2.  Монголын эзэнт гүрэн, түүний бүрэлдэхүүн

Чингис хаан болон түүний залгамжлагчдын байлдан дагууллын үр дүнд шинэ байгуулагдсан Их Монгол улс нь янз бүрийн удам угсааны улс түмнийг зэр зэвсгийн хүчээр нэгтгэн захирсан Эзэнт гүрэн болон хувирав. Монголын эзэнт улсад багтсан асар уудам газар нутгийг Чингис хаан 4 хүүдээ хуваан өгчээ.

Зүчи – эрчис мөрнөөс Крым Кавказ

Цагаадай – зүүн зүг Турфан баруун зүг Амударьяа мөрөн, умар зүг Тарвагатай өмнө зүс Энэтхэгийн уулсын давж байв

Өгөөдэй – Тарвагатайн нуруу орчмын нутаг

Тулуй – Уугуул монгол нутаг

Алтан орд, Цагаадайн улс нь худалдаа эдийн засгийн талаар нэрд гарч, хот байгуулалтын талаар алдаршиж байсан бол Ил хант улс шинжлэх ухаан эрдэмтдийг тэтгэх талаар алдаршиж байв

3. Мал аж ахуй, газар тариалангийн үеийн дурсгалууд

Увс аймгийн Сагил сумын Можоогийн хадны зураг “Үхэр хөтөлж яваа хүн” дүрсэлсэн. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум Тэсийн гол, Булган аймгийн Орхон сумын Баруун Могой зэрэг газрын хадны зурагт тусгай багажаар газар хагалж буй хүн дүрсэлсэн байна.

Билет 8.

1.   Эдлэг соёл, түүний онцлог

2.   Монголын эзэнт гүрэн унасан нь

3.   Хүннүгийн үеийн соёлын дурсгалууд

 1. Эдлэг соёл, түүний онцлог

Эртний хүмүүсийн орон байр нь доод палеолитын үед шатанд хэвтэш, суудал, үүр зэрэг байжээ. Хэвтэш, суудал нь түр амрахад, харин үүр нь үр төлөө гаргах, өсгөхөд голлон хэрэглэгдэж байсан.

Дунд палеолитын шатанд хүмүүс байгалийн бэлэн агуй, нөмөр дулаан газар, гуу жалга зэргийг сууцны зориулалтаар ашиглах болжээ. Ховд аймгийн Манхан сумын Цэнхэрийн агуй үүнийг гэрчлэх баримт болж байна.

Хүмүүс аажимдаа сууцаа өөрсдийн гараар хийж байгуулж, удаан хугацаагаар түүндээ суурин амьдрах болжээ.

Эртний  хүмүүс хүйтэн сэрүүнээс өөрийгөө хамгаалах нэгэн хэрэгсэл болгож хувцсыг бий болгожээ. Агнасан амьтдынхаа арьсыг ашиглан цээжин биеийн эгэл нөмрөг буй болгосныг хувцасны үүсэл хэмжээн үздэг.

2. Монголын эзэнт гүрэн унасан нь

Хубилайгаас Тогтоонтөмөр хүртэл (1333-1370) хаан хүртэл нийт 16 их хаан Монголын Юань улсын төрийн захирсан. Тогоонтөмөр хааны үед Хятад орны нийгэм, улс төрийн байдал туйлын хүнд болсон байжээ. Түүний дээр Монголын эрх баригчид эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, дотроо хагаралтай байсан нь төрийн хүчирхэг байдал, хяналтыг сулруулсан.

1337 онд Хятадад монголын ноёрхлыг эсэргүүцсэн бослого гарч, эрч хүчээ авч байв. Босогчид улаан алчуураар толгойгоо боосноос түүхэнд “Улаан алчууртны бослого” хэмээн алдаршжээ. Босогчид Өмнөд Хятадыг Монголын захиргаанаас чөлөөлж, улмаар 1368 онд нийслэл Ханбалиг хотыг эзлэн авчээ. Тийнхүү 1368 онд Хятадад Монголын ноёрхол эцэс болж, олон улс, угсаатныг нэгтгэсэн Монголын Юань улс мөхжээ. Монголын эзэнт гүрний төрийн эрхийг барьж байсан Юань улс унасан нь бусад улсуудад хүчтэй нөлөөлж, тэдний дотоодод зөрчил тэмцэл гарсан.

Монголын эзэнт гүрэн эзлэгдсэн орнуудын ард түмний бослого, тэмцлийн улмаас унаж, Ази, Европын орнуудад Монголчуудын ноёрхол эцэс болжээ.

3. Хүннүгийн үеийн соёлын дурсгалууд

Хүннүчүүд мод боловсруулахдаа төмөр хөрөө хэрэглэж гэрийн мод, тавилга, тэрэг эмээл хийдэг байсан. Архангай Батцэнгэл сум (Хүннүгийн хөрөө), Хүннүгийн цоолбор хээтэй алтан чимэг (Баянхонгор Галуут сум)

Билет 9.

1.   Утга соёл гэж юу вэ? түүний онцлог

2.   XIV-XVII зууны үеийн улс төрийн бутрал

3.   Сяньби гүрний үеийн соёлын дурсгалууд

1. Утга соёл гэж юу вэ? түүний онцлог

Монгол нутагт амьдарч байсан эртний хүмүүсийн амьдралын хэрэгцээ, шаардлагаар уламлалт мэдлэг ухааны өв сан бий болж эхэлжээ.

Оюун ухаант хүн бий болсноор хойч үеэ ухамсартай, зорилготой сургах үүднээс сурган хүмүүжүүлэх ухааны үр хөврөл тавигдсан байна.

Ан амьтан, үр жимсийг хоол хүнсэндээ хэрэглэх явцдаа тэдгээрий талаарх мэдлэгийг хуримтлуулж, улмаар байгаль дэлхийгээ танин мэдэж эхэлжээ.

Монголчуудын бүтээсэн урлагий нэг төрөл бол “амьтны загварт урлаг” юм. Энэ урлагийн үүсэл хүрэл зэвсгий үед холбогддог. Түүний гол дүрслэл нь тухайн газар амьдардаг амьтад бөгөөд чулуу, хүрэл, алт, яс, мод шавраар бүтээдэг байна.

Уран зургийн түгээмэл дэлгэрсэн төрөл бол хадны болон агуйн зургууд юм. Хадны зурагт ан амьтдыг дүрслэхийн сацуу ан агнуурын, аж байдал, дайн байлдааны сэдэв бүхий зургууд юм.

Монголчуудын бүтээсэн урлагийн нэг төрөл бол ваарын урлал юм. Неолитын үеийн хүмүүс шавар ваар савыг гар арга, туузан арга, нүхэн арга гэсэн 3 үндсэн аргаар хийж хэрэглэдэг.

Ураг төрлийн байгууллын үед дуу хөгжим нь байгалиас гарч байгаа дуу авиаг дууриаж дуугарах аяс, эгшгийн өндөр намыг тогтоосон зохиомол авиа, аялганы хэлбэр, хэд хэдэн аясаас бүрдсэн нийлмэл ая зэргээж бүрдэж байсан.

Монгол нутагт амьдарч байсан хүмүүсийн дунд палеолитын шатанд шүтлэгий анхны хэлбэрүүдийн үүсэл тавигджээ. Үүнд:

Эртний овог, аймаг бүр өөрийгээ аль нэгэн амьтан, ургамлаас заримдаа сав ертөнцийн аль нэгэн зүйлээс гаралтай хэмээн ойлгож, түүнийгээ өөрийн онгон болгон шүтдэг байжээ.

 

2. XIV-XVII зууны үеийн улс төрийн бутрал

Улс төрийн бутрал, задрал нь түүхэн хөгжлийн тодорхой нэгэн үед улс бүхэнд урт, богино хугацаагаар тохиосон байдаг. Энэ нь Монголд XIV-XVII зууны үед тохиож, 300 орчим жил үргэлжилжээ. Тухайн үед Монголын ноёд язгууртнууд бие даахыг эрмэлзэн, дотооддоо дайсагнах болсон нь улс төрийн талаар бутрах гол шалтгаан болсон.

1368-1634 оны хооронд Монгол улсын төрийг 22 хаан барьснаас тэр үеийг “Бага хаадын үе”, “Улс төрийн бутралын үе” хэмээн нэрлэх болжээ. Монголын эзэнт гүрний үед 40 түмэн монгол, 4 түмэн ойрад хэмээдэг байсан бол бутралын үед тухайлбал Батмөнх даян хааны үед 6 түмэн Монгол, 4 түмэн ойрад хэмээх болсон.

3. Сяньби гүрний үеийн соёлын дурсгалууд

 

 

 

 

Билет 10

1.   Овгийн байгууллын тухай

2.   Монголчуудын вааран урлалын онцлог

3.   Жужаны хаант улсын соёлын дурсгалууд

1. Овгийн байгууллын тухай

Овог нь цусан болон ясан төрлийн хүмүүсийн нэгдэл юм. Хүн төрөлхтөний түүхэнд эхийн болон эцгийн эрхт овог гэсэн 2 хэлбэр оршиж байсан.

Эхийн эрхт овог нь цусан төрлийн буюу эхийн талыг баримталдаг, эмэгтэйчүүд голлох үүрэгтэй. Овгийн дотор эх, эмэг эхийн үүрэг их, нэр хүнд, нөлөө ч өндөр байв. Овог бүхэн ахлагчтай тэр нь эх хүн байжээ.  

Эцгийн эрхт овог ясан буюу эцгийн талыг баримталдаг овог бөгөөд эрэгтэйчүүд овгийг удирдана. Амьтан гаршуулах ажлыг эрэгтэйчүүд хийж байсан. Аж ахуйл эрэгтэйчүүдийн үүрэг өсөхийн хирээр тэдний байр суурь нэмэгдсэн.

2. Монголчуудын вааран урлалын онцлог

Монголчуудын бүтээсэн урлагийн  нэг төрөл бол ваарын урлал юм. Неолитын үеийн хүмүүс шавар ваар савыг гар арга, туузан арга, нүхэн арга гэсэн гурван үндсэн аргаар хийж хэрэглдэг байв. Гар арга нь шаврыг зуурч гараар барьж хийдэг арга бол шавраа зууран нимгэн хавтгай болгон савны хажуу хана, их бие, ёроолыг тус тусад нь бэлдээд дараа нь залгаж сав хийх аргыг туузан арга гэнэ. Хийх гэж буй савныхаа хэлбэртэй нүх ухаад дотор талыг нь шавраар шавж хатаагаад сугалж авдаг аргыг нүхэн арга гэдэг.

3. Жужаны хаант улсын соёлын дурсгалууд

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын хаданд сийлсэн хуягт морин цэргийн хадны зураг.

Билет 11.

1.    Хээ угалз эртний урлагийн нэгэн төрөл болох нь

2.   Монгол нутаг дахь эртний хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлтүүд

3.   Хүннү гүрний хил хязаар

1. Хээ угалз эртний урлагийн нэгэн төрөл болох нь

Эртний урлагийн нэгэн төрөл бол хээ угалз билээ. Гол төлөв чулуу, хүрэл, алт, ясан эдлэл дээр урласан хээ угалз манай нутгаас олджээ. Хээ угалзыг:

Неолитын үед холбогдох гурвалжин, дөрвөлжин, дугуй хэлбэртэй хээ угалз

Байгаль, тэнгэрийг шүтэн бишрэх үйлээс үүсвэрлэсэн дугуй, цагираг, тамга, тэмдгийн зүйл зэрэг бэлгэдлийн хээ угалз

Ганц буюу хос амьтны толгой, шувуу буюу бусад амьтдыг тоймлон дүрсэлсэн амьтны дүрстэй хээ угалз гэж 3 хуваан үздэг.

2. Монгол нутаг дахь эртний хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлтүүд

Монгол орон нэн эртнээс хүн нутаглаж ирсэн учир эртний хүмүүсийн үлдээсэн ул мөр, түүхийн дурсгалаас нэн баялаг.

Монголчууд нүүдлийн мал аж ахуйг үүсгэн өнөөг хүртэл сонгодог хэлбэрээр нь хөгжүүлсэн. Малчин-мал-бэлчээрийг гурамсан тогтолцоонд тулгуурласан нүүдлийн МАА нь НТӨ II дахь II хагаст төлөвшин тогтжээ.

Ураг төрлийн байгууллын үед хүмүүсийн амьдрал, ахуйд ан гөрөө чухал үүрэгтэй байв. Анхлан олуулаа хамтран ан хийдэг байсан бол ангийн зэвсэг сайжрахын хирээр ганц нэгээрээ ан хийх болсон.

Эртнийи хүмүүсийн амьдралын хэрэгцээ, шаардлагаар энгийн солилцооноос бэлэглэлийн солилцоо, улмаар арижаа, худалдаа үүссэн.

3. Хүннү гүрний хил хязаар

Хүн амын үндсэн хэсэг нь Монгол удмынхан. Түрэг Манж зэрэг бусад угсааны аймгууд харъяалагдаж байсан. Цагаан хэрмээс Байгаль нуур.   

Билет 12.

1.    Эртний улсуудын төр нийгмийн байгуулал

2.   Монголчуудын нэгдмэл байдал түр сэргэсэн нь

3.   Монгол ханлигууд

1. Эртний улсуудын төр нийгмийн байгуулал

1.      Хааны засаг

Монгол нутаг дахь эртний улсууд нь хаант төрийн байгуулалтай байв. Хүннүчүүд төрий тэргүүнээ “шаньюй”, Сяньби, Жужанчууд “хаан” (хагаан) хэмээдэг байсан. Эртний улсуудад газар нутаг төрийн (хааны) эзэмшилд байсан төдийгүй хууль тогтоох, шүүх дээд эрх мэдэл хааны мэдэлд байлаа.

2.      Төр, засаг захиргааны зохион байгуулалт

Эртний улсуудын аравтын тогтолцоо бол нүүдэлчдийн амьдралын хэв маягт илүү зохицсон цэрэг-засаг захиргааны өвөрмөц зохион байгуулалт болж байжээ. Модунь улсаа баруун, зүүн, төв 3-н хэсэгт хуваан захирч, цэрэг-засаг захиргааны аравтын тогтолцоог үндэслэсэн нь хожмын улсуудад ч уламжлагджээ.

3.      Түшмэл ёс

Эртний улсуудад төрийн алба буюу шаталсан зэрэг дэв бүхий түшмэл ёс бүрэлдэн тогтжээ. (Түшмэл ёс гэдэг нь эрдэм мэдлэг, хуримтлуулсан туршлагаараа бусдаас тодорсон албан тушаалтан төрөөс тогтоосон хэм хэмжээний дагуу засаг захиргааны хувьд удирдах, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх)

Хүннү нийт 24 түмтийн даргатай байснаас зүүн, баруун сэцэн ван, зүүн, баруун гули ван “дөрвөн эвэртэн ван”, зүүн баруун их жанжин, зүүн, баруун их дүвэй, зүүн, баруун их данху ванг “зургаан эвэртэн ван” хэмээнэ.

Түрэг, Уйгар, Хятанд өмнөх үеийн улсуудын төрийн түшмэл ёсны олон зүйлийг уламжлан авч, шинэ агуулга, хэлбэрээр баяжуулсан байна. Ийнхүү эртний улсуудад төрийн байнгын алба буй болж, түшмэл ёс төлөвшин, төр ёс улам лавшран бэхжсэн байна.

4.      Нийгмийн харилцаа

Хөрөнгө чинээний болон угсаа гарлын ялгаа нь хүмүүсий эрх мэдэл, нийгмийн байр суурийг тодорхойлж байсан. Малыг харилцан адилгүй тоогоор өмчилснөөс хөрөнгө чинээний ялгаа их гарчээ. Хаан, түүний ураг садан, зүүн, баруун гарын вангууд, түмт, мянгатын ноёд зэрэг язгууртнууд илүү эрх дархтай чинээлэг хангалуун амьдарч байв. Жирийн иргэдийн эрх мэдэл, амьдралын түвшин ихээхэн доогуур, язгууртнуудад харъяалагдах хандлагатай байжээ. Хүн амын багахан хэсэг нь боол байв. Тэд ямар ч эрх мэдэлгүй, эзнийхээ эрх мэдэлд тэдний бүхий л ажлыг хийдэг байжээ.

5.      Хууль цааз

Монголын эртний улсуудын эрх зүйн хэм хэмжээний уг гарал нь зан заншлын ёс горимууд байсан. Иймд эртний улсуудын эрх зүйн эх сурвалж бол их төлөв бичигдмэл бус байв. Манай нутаг дээр оршин тогтнож байсан Түрэг, Уйгур улсууд өмнөх улсуудын эрх зүйн хөгжлийг уламжлан хадгалж  байжээ. Харин Хятан албан татвар, тариалан, ан агнуур, давс, архи, тамхины тухай хуулиуд гаргаж байжээ.

2. Монголчуудын нэгдмэл байдал түр сэргэсэн нь

Монголчуудын нэгдмэл байдлыг сэргээхээр эх орн, улс үндэснийхээ язгуур эрх ашгийн төлөө олон хүн тэмцэж байсны дотроос Мандуулын бага хатан, түүхэнд ухаант сэцнээрээ алдаршсан Мандухай хатан, Батмөнх Даян хаан, Түмэн засагт хаан нар тодрон гарч, Монгол улсын нэгдмэл байдлыг сэргээхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм. Мандухай сэцэн хатан төр удирдах ажлыг чадамгай гүйцэтгэж, зүүн, баруун түмэн, Ойрадын нэлээд хэсгийг улс төрийн арга эв зүйгээр талдаа татаж чадсан бөгөөд харин Их хаанд захирагдахыг хүсээгүй ойрадын зарми ноёдыг зэвсгийн хүч хэрэглэн эрхэндээ оруулан авч Монгол улсын ихэнхийг Батмөнх Даян хааны захиргаанд нэгтгэж чадсан юм.

Мөн Монголын улс төрийн нэгдлийг сэргээх амжилттай оролдлого хийсэн хүн бол Түмэн засагт хаан (1558-1593) Тэрбээр юуны түрүү зүүн, баруун түмнийг эвлэрүүлэх зорилго тавьж, нөлөө бүхий ноёдыг оролцуулан Төв засгийн газар байгуулсан нь Монголын төр засгийн томоохон зүтгэлтнүүд дэмжсэн байна. Түүний энэ үйл ажиллагаа нь цаг үеэ олсон чухал алхам байсан юм.

3. Монгол ханлигууд

Нэгдсэн төр улс байгуулагдахын өмнөх шатанд үүссэн бэсрэг тусгаар улсуудыг ханлиг улс гэдэг.

Хамаг Монгол – Хэрлэн, Онон, Туул голын сав газар

Хэрэйд – Сэлэнгэ, Туул элсэн говийн хоорондох уудам нутаг

Найман – Орхон голоос Эрчис мөрөн, Хангайн нуруунаас Алтайн чанад

Билет 13.

1.   Эртний улсуудын аж ахуйн хөгжил

2.   Монголд бурхан шашин дэлгэрсэн нь

3.   Хятан гүрний хил хязгаар

1. Эртний улсуудын аж ахуйн хөгжил

1. Мал аж ахуй

Эртний улсууд бэлчээрийн МАА голлон эрхэлнэ. Бэлчээрийн мал аж ахуй нь байгалийн шалгаралд зохицсон тэсвэр хатуужилтай, сайн нь шилэгдэж үлддэг онцлогтой. Хүннү нар нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг нүүдэлчин ард түмэн байсан ба цагаан идээ боловсруулах арга технологи өндөр хөгжсөн.

2. Ан гөрөө

Хүннү болон эртний улсууд ан гөрөө нь аж ахуйн чухал салбар байв. Ав хомрого (олноор хийнэ) агнуурын гол хэлбэр байжээ.

3. Гар үйлдвэр

Сяньбид гар урлал сайн хөгжиж, үхрийн эврэн нум, алт мөнгөн эдлэл, ангийн үс, арьс нэхийгээр хийсэн дээл, бөс бараа зэргээрээ алдартай байжээ. Хүннүчүүд мод боловсруулахдаа төмөр хөрөө хэрэглэж гэрийн мод, тавилга, тэрэг, эмээл хийдэг болсноороо өмнөх үеийнхнээсээ илүүтэй.

4. Тариалан

Хүннүгийн тариалан Орхон, Хэрлэн зэрэг томоохон гол мөрний сав нутагт байсан ба хот суурин байгуулж хажууд нь тариалан эрхэлдэг байв.

5. Худалдаа

Тэр үеийн хүмүүс үр тариа, бөс бараа зэрэг зүйлийг Хятад болон Дундад Азийн орнуудаас худалдан авч оронд нь мал, ноос, ноолуур, арьс шир, ангийн үс худалдаалдаг байжээ.

2. Монголд бурхан шашин дэлгэрсэн нь

Бурхны шашин нь НТӨ VI зууны үед Энэтхэгт үүссэд НТ VII зууны үед Төвдөд нэвтэрчээ. XVI зууны II хагасаас Монголд Буддын шашны шарын (Шарын шашныг үндэслэгч нь Төвд лам Зонхав 1357-1419) урсгал хүчтэй дэлгэрч эхэлжээ. Яагаад дэлгэрэх болов гэвэл Монгол Төвд хоёр улсын сонирхол нэгдэн нийлснээс болжээ. Нэг талаас монголчууд улс төрийн талаар нэгдэж чадахаа больсон нь тус орны тусгаар тогтнолд аюул занал учруулж байв. Улс орныхоо нэгдмэл байдлыг сэргээн бэхжүүлэх үүднээс Монгол улсын эрх баригчид Төвдтэй шашин төрийн холбоо тогтоох бодлого явуулсан байна. Нөгөө талаас Төвдийн дотоодод Буддын шашны хоёр урсгал болох улаан, шар малгайтны тэмцэл өрнөж шарын тал нь шахагдаж гаднаас цэрэг улс төрийн дэмжлэг эрж байсан учир Монголчуудтай холбоо тогтоохыг эрмэлзснээс болжээ.

3. Хятан гүрний хил хязгаар 

Номхон далайн эргээс Хятадын цагаан хэрэм хүртэл  нутагт оршин тогтнож байсан. Шар мөрний умард саваар нутаглаж байсан.

Билет 14.

1.    Эртний улсуудын соёлын нийтлэг байдал

2.   Чингис хааны гадаад бодлого

3.   Түрэг угсааны улсууд

1. Эртний улсуудын соёлын нийтлэг байдал

Хүннүгийн соёл нь Төв Азийн нүүдэлчдийн тухайн эрин үеийг тодорхойлогч гол соёл байв. Тиймээс дараа дараагийн үеийн соёлуудтай залгамж холбоотой.Хүннүчүүд од гаригийн хөдөлгөөн, хүн амьтны амьдралын мөчлөгт тулгуурласан 12 жилийн тоололтой болсон нь хожмын жарны тооллын үндэс болсон. Тэрхүү тооллыг Сяньби, Жужан, Түрэг, Уйгур улс улам боловсронгуй болгож, цаг тооны бичиг зохиосон. Хятан их, бага хоёр бичигтэй байсан. Эртний улсууд бөөгийн шашинтай. Тэнгэр, нар сар, газар ус, галаа шүтнэ. Уул ус, галаа тахина. Жужаны үед бурхны шашныг төрийн шашны хэмжээнд хүртэл дээдэлж, дэлгэрүүлсэн байна. Хүннүгийн үеэс эрчүүдийг гурван төрлөөр (барилдаан, харваа, морио уралдуулах) шалгаруулж байснаас уламжлан “Эрийн гурван наадам” үүсчээ.

2. Чингис хааны гадаад бодлого

Их Монгол улсын эргэн тойронд нийгмийн хөгжлийн түвшингээр харилцан адилгүй улс орнууд (Умард Алтан улс, Тангуд, Хорезм) оршиж байв. Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад хөрш орнуудтай эрх тэгш, найрсаг харилцаа тогтоож, тэднээр улсаа хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрхэмлэв. Үүний тулд Умард Алтан улс, Тангуд, Хорезм зэрэг улс оронд элч илгээж байв. Умард Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн зөвшөөрөх нь байтугай алба өгөхийг хариу шаардав. Хорезмын шах элч, худалдаачдыг алж, эд барааг нь дээрэмдэн авчээ. Ийм нөхцөлд асуудлыг тайван замаар шийдвэрлэх боломжгүй байв. Түүхэн цаг үе, тухайн цагийн олон улсын харилцааны зарчим нь найрамдахаасаа дайтах замыг сонгож байсан билээ. 1211 онд Умард Алтан улс руу довтолж 1215 онд нийслэл Жүндү (Бээжин) хот болон зарим чухал газрыг эзлэн авсан.

1218 онд Хорезмын шах илгээсэн элчийг алж доромжлон буцаасан учир Чингис хаан довтолж 1223 онд асар ууда газар нутгийг эзлэн авч Монголын эзэнт гүрний үндсийг тавьсан.

3. Түрэг угсааны улсууд

 Түрэг-Орхоны хөндий Алтан чанад

Уйгур-Цагаан хэрмээс, Байгаль нуур

Киргиз- Онон, Хэрлэнгийн сав газар

Билет 15.

1.   XIII-XIV зууны үеийн эдлэг соёл

2.   Монголын анхны төрт улс Хүннү

3.   Хамаг Монголын ханлиг

1. XIII-XIV зууны үеийн эдлэг соёл

1. Орон сууц: Монголчуудын үндсэн орон сууц гэр нь хэлбэр, хийцийн хувьд өнөөгийнхөөс ялгаагүй. Харин хаад ноёдын том хэмжээний гоёж чимэглэсэн гэр-орд, тэрэм олноор бий болсон нь тэр үеийн онцлог. Жирийн гэр шиг барьж буулгадаггүй, тэргэн дээр байнга бариатай байдаг ба гэр тэргэнд 22 шар хөллөж явдаг. Алтан тэрэм хэмээх үлэмж том хэмжээний асрыг онцгой үйл явдалд хэрэглэж баысан ба хоёр мянга гаруй хүний багтаамжтай.

2. Хувцас хэрэглэл: Монголчууд мал, ан амьтны арьс, үсээр хийсэн хувцасны зэрэгцээ харь орнуудаас авчирсан эд зүйлээр хувцас хийдэг байв. Баян, ядуу хүмүүсийн хувцас нь эд, хийц загвараараа хоорондоо яалгаатай. Бүс бол тал хээрийн дайчин эрсийн дайн тулааны алдар гавъяаг илтгэх тэмдэг, эр хүн гэдгийг онцлон тодотгох гол хэрэглэлийн нэг.

3. Хот суурин: Монголын тал нутагт дорно, өрнийн соёлыг харилцан нөлөөллөөр өвөрмөц өнгө төрхтэй хотууд хөгжиж эхлэв. XIII-XIV зууны үед нийслэл Хархорум, Аураг орд зэрэг нэлээд алдартай хот суурин, цэргийн бэхлэлтүүд байсан. Эртний монголын хот байгуулалт, уран барилгын дурсгалуудаас шилдэг нь Хархорум хот юм. Түүнийг анх Чингис хааны зарлигаар 1220 онд барьж эхлээд Өгөдэй, Мөнх хаан нарын үед цогцлоон дуусгажээ.

2. Монголын анхны төрт улс Хүннү

НТӨ V-IV зууны үед Төв Азийн тал нутагт анхны аймгийн холбоод байгуулагдаж, монгол нутагт нүүдэлчдийн анхны төр улс байгуулагдах нөхцлийг бүрдүүлж өгчээ. Модунь НТӨ 209 онд Хүннүгийн шаньюй болсноор хүчирхэг Хүннү гүрэн байгуулагдав. Модунь Хүннү гүрнийг байгуулмагц улсаа баруун, зүүн, төв хэсэгт хуваан захирч цэрэг-засаг захиргааны аравтын тогтолцоог буй болгосон. Өвөг монгол хэлтэн. Хүн амын үндсэн хэсэг нь монгол удмынхан. МАА, ан гөрөө, гар урлал, газар тариалан эрхэлдэг байсан. Цагаан хэрмээс Байгаль нуур хүртэлх нутагт нутаглаж байсан төв азийн нүүдэлчдийн дундаас үүссэн анхны улс юм. Хүннү гүрэн нь дотоод, гадаадын зөрчлөөс болж НТ 48 онд умард, өмнөд хоёр хэсэгт хуваагдаж, доройтон мөхөх тийшээ хандаж НТ 93 онд Хан улс Хүннүд довтлон унагав.

3. Хамаг Монголын ханлиг

Монгол аймгуудын холбоог өргөтгөх замаар XII зууны 30-аад оны үед Хамаг Монголын ханлиг байгууладсан. Хамаг Монгол – Хэрлэн, Онон, Туул голын сав

 

 

 

Билет 16.

1.   XIII-XIV зууны үеийн утга соёл

2.   Монголчуудын гарал угсаа

3.   Их Монгол улс

1. XIII-XIV зууны үеийн утга соёл

1. Бичиг үсэг: Их Монгол улс байгуулагдснаар төрийн албан ёсны бичиг үсэгтэй болсон нь Монголын оюуны соёлын түүхэнд гарсан том ололт байв. Монгол бичгийн одоогоор олдоод байгаа хамгийн анхны дурсгал нь Чингисийн чулууны бичиг юм. Монголын хаан төрөөс илгээх захидал бичгийг тухайн орны хэлээр бичдэг заншилтай байв. Монгол хаадын дэргэд найман, уйгур, хэрэйд зэрэг бичгийн сайд, олон хэлний орчуулагч ажиллаж албан хэргийг хөтөлж байсан. 1269 онд улсын багш Пагба ламын зохиосон дөрвөлжин үгийг Хубилай хааны зарлигаар төрийн бичиг болгосон боловч төдий л өргөн дэлгэрч чадсангүй.

2. Түүх бичиг: Монголчуудын түүхийн мэдлэг баялаг уламжлалтай бөгөөд түүнийхээ ачаар тэд  удам угсаагаа сайн мэдэж хойч үедээ өвлүүлдэг байв. Үүний жишээ бол “Монголын нууц товчоо” юм. Эл зохиол нь эртний монголчуудын түүхэн уламжлал, мэдлэг нь хөгжлийн нэлээд дээд шатанд хүрсний бодит жишээ юм.

3. Урлаг, уран зохол: Аман зохиолын бялаг уламжлалд тулгуурлан монголын бичгийн уран зохиол бий болжээ. Аман зохиол, домог, ардын уран сэцэн үгсийг ашиглан түүхийн уран сайхны аргаар гайхамшигтай сайхан бичдэг байсны жишээ нь дээр дурдсан Монголын нууц товчоо юм

4. Шашин шүтлэг: Их Монгол улсын үед бөө мөргөл төрийн шашин байсан бол Монголын эзэнт гүрний үед Энэтхэг, Төвдөөс уламжилсан буддын шашныг төрийн шашин болгож, Пагба зэрэг төвд лам нарыг улсын багшаар өргөмжилж байв.

Монголчуудын цогцлоосон Хархорум хотын туурь, монгол мэргэдийн зохиосон Монголын Нууц товчоо, монгол хүний үйлдсэн морин хуур зэрэг нь өдгөө ч үнэ цэнээ алдаагүйгээр үл барам дэлхийн соёлын үнэт нандин өвд тооцогдсоор байна.

2. Монголчуудын гарал угсаа

Хүн бол байгалийн хэсэг, түүний бүтээгдэхүүн билээ. Монголчуудын удмын сан, төрх араншин, аж ахуй, соёл үүсч хөгжихөд Монголын байгаль, цаг уурын нөхцөл монгол төрхт хүнийг бий болгожээ. Монголчууд бол дэлхийн монгол төрхтний өвөг юм. Угсаа гарлын тодорхойлдог нэг гол зүйл бол хэл яриа. Монгол хэл үүсэл, үгийн бүтцээрээ Хятад, Орос зэрэг хөрш томоохон угсаатны хэлнээс эрс ялгаатай, эртний бие даасан хэл юм.

3. Их Монгол улс

Өмнө зүг Цагаан хэрэм, умард зүг Байгаль нуур

 

Билет 17.

1.   Сяньби гүрэн

2.   Монголын эзэнт гүрэн ба дэлхий дахин

3.   Их Монгол улсын бүрэлдэхүүн, хил хязгаар

1. Сяньби гүрэн

НТ I зууны дунд үеэс Сяньби нар аажмаар хүчирхэгжин, Хүннүгийн эсрэг бослого тэмцэл гаргах болжээ. Улмаар Хүннүгийн захиргаанаас гарч, тэднийг довтлох болсон нь Хүннүгийн хүчин чадал сулрахад шитйдвэрлэх нөлөө үзүүлэв. НТ I зууны сүүлчээс Сяньби нар Хүннүгийн төв нутаг руу шилжин суурьшиж эхэлжээ. Сяньби улсыг үндэлсэн байгуулагч нь Таньшихуй юм. НТ-ын 141 онд Сяньби цэргийн жанжны гэр бүлд төрсөн. Тэрээр 156 онд Сяньбийн хаанаар өргөмжлөгдсөн ба ухаалаг, ухан хатан бодлого явуулсны үр дүнд Сяньбийг нэгдмэл хүчирхэг улс болгож чадсан байна. Дорнод ху нараас гаралтай, Сяньби ууланд нутаглаж байсан учир Сяньби хэмээн нэрлэсэн. Цагаан хэрмээс Байгаль нуур, Солонгосын хойгоос Ил тарвагатай хүртэлх нутагт оршиж байсан. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг мөн газар тариаланд ихээхэн анхаарч олзны хүмүүсийг ажиллуулдаг байсан. Таньшихуй 181 онд нас барснаар Сяньби нарын дунд хаан ширээний төлөө тэмцэл хүчтэй өрнөж дотоодын зөрчил хурцдан 250 онд Сяньби улс оршин тогтнохоо больж хэд хэдэн тусгаар аймаг болсон.

2. Монголын эзэнт гүрэн ба дэлхий дахин

Монголчуудтай хаяа нийлэх болсон Ази Европын улс орны эрх баригчид Монголын хаадын төрийн бодлогыг танан мэдэх, зр зэвсэг, зан авир ямар болохыг мэдэхийг хичээж байв. Мөн харилцаа тогтоож, дэмжлэг олох, боломж олдвол Их хаадыг өөрийн шашинд оруулах зорилгоор удаа дараа элч илгээж байлаа. Монголчуудын довтолгоонд ихээхэн хохирол амссан зарми нь дайсагнан байхад дагаж орсон нөгөө зарим нь монголчуудын талд орж их хаадын зөвлөхүүд болж төрийн албанд зүтгэж байв. Ази Европыг дамнасан дэлхийн чөлөөт худалдааны бүс бий болов. Торгоны замыг ивээлдээ авч 30 км тутам өртөө байгуулж хамгаалалтандаа авч амь нас хөрөнгийг нь хамгаалсан нь худалдаачдын тоог нэмэгдүүлэв. Монголын эзэнт гүрний үед эдийн засаг, соёл, хот суурин, төмөрлөг болловсруулалт бичиг үсэг, хувцас хэрэглэл, түүх бичлэг, урлаг, уран зохиол, шашин шүтлэг, бүхий л талаараа хөгжиж байв.

3. Их Монгол улсын бүрэлдэхүүн, хил хязгаар

Өмнө зүг Цагаан хэрэм, умард зүг  Байгаль нуур

Билет 18.

1.   Жужан улс

2.   Хамаг Монголын ханлиг сэргэсэн нь

3.   Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн, хил хязаар

1. Жужан улс

Жужан /Нирун/ улс 330 оны  орчим одоогийн Монгол улсын нутгаар төвлөн байгуулагджээ. Хүннү, Сяньби нараас гаралтай. Түүхэнд тэмдэглэгдсэн Жужаны анхны толгойлогч нь Мугуйлюй юм. Түүний хүү Чаругуй эцгийн үйл хэргийг үргэлжлүүлж, олон аймгуудыг нэгтгэж, Жужан улсыг үндэслэн байгуулжээ. Их элсэн говиос Байгаль нуур, Солонгосын хойгоос Хар сайр хүртлэх газар нутагт оршиж байсан. 402 онд Шэлүнь хааны үед хүчирхэг улс болсон. Нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг. Үүнээс адуу, хонь, үхрийг их голлон үржүүлдэг байсан. Гадны олон удаагийн довтолгоон, язгууртнуудын зөрчил, төрийн эрхийн төлөө тэмцэл, эзлэгдсэн аймгуудын эсэргүүцэл бослогын улмаас VI зууны эхэн үеэс Жужан улсын хүчин чадал суларч, 552 онд Жужаны захиргаанд байсан Алтайн Түрэгүүд бослого гарган, 555 онд Жужан улсыг мөхөөжээ.

2. Хамаг Монголын ханлиг сэргэсэн нь

Тэмүжин хар усан морин жилийн зуны тэргүүн сарн арван зургааны морин цагт (1162.05.31)  Онон мөрний Дэлүүн болдогт Есүхэй баатрын ууган хүү болон мэндэлжээ. Есүхэй баатрыг нас барахад түүний захиргаанд байсан Тайчууд зэрэг ихэнх аймгууд салан оджээ.

Хамаг Монголын хан ширээний төлөөх тэмцэлд Хамаг Монголын анхны хан Хабулын ач, Есүхэй баатрын хүү Тэмүжин шалгарсан юм. Тэмүжин эцгийн анд, Хэрэйдийн Тоорил хан, өөрийн анд Жадараны Жамуха болон Боорчи, Зэлмэ, Мухулай зэрэг үнэнч нөхөрлөгчдийн тусламжаар эцгийнхээ бутарсан улсыг цуглуулж, хагацсан улсыг хамтатгаж чаджээ.

1189 онд Хар зүрхний Хөх нуурт Хамаг Монголын нөлөө бүхий ноёдын хуралдай болж Тэмүжинг Хамаг Монголын ханд өргөмжилж, Чингис хан цолыг анх өргөв. Тэр үед Тэмүжин 28 настай байв. Хамаг Монголын ханлиг сэргэсэн нь Их Монгол байгуулагдах үндсэн цөм нь болов.

3. Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн, хил хязаар

Зүчи – эрчис мөрнөөс Крым Кавказ

Цагаадай – зүүн зүг Турфан баруун зүг Амударьяа мөрөн, умар зүг Тарвагатай өмнө зүс Энэтхэгийн уулсын давж байв

Өгөөдэй – Тарвагатайн нуруу орчмын нутаг баруун Монгол

Тулуй – Уугуул монгол нутаг

Билет 19.

1.   Түрэг угсааны улсууд

2.   XV-XII зууны үеийн Монголчуудын соёл

3.   Алтан ордны улс, хил хязгаар

1. Түрэг угсааны улсууд

555 онд Жужан улс түрэгүүдэд цохигдон мөхсөнөөр Монгол нутагт Түрэг угсааны улсууд 300 орчим жил оршин тогтножээ. Түрэгийн захиргаанд орсон монгол аймгууд ихэд бууран доройтсон ч өөрсдийн ахуй соёл, төр ёсны уламжлалаа хадгалсаар байжээ. Монгол угсааны аймгуудын ихэнх нь нутгийнхаа зүүн хязгаар руу шахагдан сууж, өөрсдийн угсаа гарал, ахуй, төр ёсны уламжлалаа хадгалан “Татар” нэрийн дор оршин байв. Татарын нэгдэл холбоо, ханлиг хэлбэрээр оршин тогтнож бие даасан байдлаа хадгалан үлдэхийн төлөө тэмцсээр Уйгур улсын хүчин сулран доройтохын хирээр хүчирхэгжиж, Уйгарыг мөхөөсөн Енисейн Киргизүүдтэй дайтан ялж, нутагтаа эзэн суужээ. Ийнхүү Түрэг угсааны улсуудын гурван зуун орчим жилийн ноёрхолыг зогсоож, Монгол угсааны аймгуудын хожмын хүчирхэгжлийн эх үндсийг тавьсан билээ. /Эргүнэ-нүнгийн монголчууд, шивэй аймгууд/  

2. XV-XII зууны үеийн Монголчуудын соёл

Монголд бурхны шашин нэвтэрсэнтэй холбоотойгоор Энэтхэг Түвдийн шашны ном судрыг орчуулах ажил ихэд хөгжжээ. Санскрит, төвд хэлийг гайхамшигтай эзэмшсэн эрдэмтэн мэргэд бурхны шашны ном судруудыг монгол хэлнээ хөрвүүлэх, утггыг алдагдуулахгүй байх зарчмыг бий болгосон. Аюуш гүүш, Гүүш цоож, Зая бандида Намхайжамц нарын алдарт орчуулагч нар төрөн гарчээ. Аюуш гүүш 1587 онд галиг үсэг, Зая бандида Намхайжамц 1648 онд Тод үсэг, Өндөр гэгээн Занабазар 1686 онд Соёмбо үсгийг зохиожээ. Орчуулга хийхээс гадна номын мэргэд өөрсдөө түүх, улс төр, одон зурхай, хууль цаазын талаар олон зохиол бүтээл туурвиж байжээ.Монголын мэргэд орчуулга хийгээд зогсохгүй бүтээлээ төвд хэлээр ч бичиж байв. Орчуулсан ном зохиолоо гараар хуулбарлан тарааж байсны зэрэгцээ хэрэгцээ үлэмж байснаас барлан хэвлэх болжээ. /Барлах гэдэг нь монголчуудын ном хэвлэж байсан арга юм. Барыг мод, зэс хорголж, төмрөөр хийдэг байв.Модон барыг ихэвчлэн хус модоор хийдэг байна./  Түүхэн үйл явдлыг уран зохиолын аргаар бичсэн “Мандухай сэцэн хатны домог”, “Убаш хунтайжийн тууж”, “Тогоонтөмөр хааны гэмшил” зэрэг зохиол мөн энэ үед бичигджээ.

 

 

 

3. Алтан ордны улсын хил хязгаар

Алтан ордны улс Эрчис мөрнөөс Днепр мөрөн хүртэл өргөн уудам нутаг дэвсгэрийг эзэлж байсан. Алтан ордны улсын бүрэлдэхүүнд Дундад Азийн Хорезм, Ижил мөрний Болгар, Умард Кавказын нутаг дэвсгэр орж байв.

Билет 20.

1.   Хятан гүрэн

2.   Эртний улсуудын хаант засаглал

3.   Хүлэгийн улс, хил хязгаар

1. Хятан гүрэн

Сяньбийн олон аймгийн нэг нь Шар мөрөн, Ляоси орчмоор нутаглах болсон нь хятанчууд байлаа. Хятан аймгууд хятадын Таэн (618-907) улс болон Түрэг (555-745)-ийн түрэмгийллийн эсрэг тэмцэж, зарим үед захиргаанд нь орж, зарим үед биеэ даасан байдлаа хадгалан оршин тогтнож байв. Хятан улсыг үндэслэн байгуулагч нь X зуунаас ноёлох овог болон Елюй овгийн Амбагян юм. 917 онд Хятаны хаан болж, угсаа залгамжлан захирах ёсыг тогтоосон байна. Хятан улс нь Умард Хятад болон Хэрлэн голоос урагших Монголын нутгийг эзэлсэн хүчирхэг гүрэн болжээ. Усалгаат тариалан, мал аж ахуй, ан агнуур, төмөр боловсруулах ажил дэлгэрч байжээ. XII зууны эхнээс эзлэгдсэн амйгуудын эсэргүүцэл бослого хүчтэй өрнөж, Хятан  улсын хүчин чадал бууран доройтжээ. Зүрчид аймгууд 1113 онд бослого гарган, өөрсдийн нутгаа чөлөөлж, улмаар Хятан улсыг довтлох болж, 1125 онд Хятан улс бие даан оршин тогтнохоо больжээ.

2. Эртний улсуудын хаант засаглал

Монгол нутаг дахь эртний улсууд нь хаант төрийн байгуулалтай байв. Хүннүчүүд төрий тэргүүнээ “шаньюй”, Сяньби, Жужанчууд “хаан” (хагаан) хэмээдэг байсан. Хүннүгийн шаньюй нь ордондоо түшмэдийн чуулганаар төрийн хэргийг удирдан хэлэлцэх зэрэг улсын дотоод бодлого, Хятад ба харь улсын хаадтай захидлаар харилцах, гэрээ байгуулах, дайн зарлан довтлох зэрэг гадаад бодлогын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байжээ. Эртний улсуудад газар нутаг төрийн (хааны) эзэмшилд байсан төдийгүй хууль тогтоох, шүүх дээд эрх мэдэл хааны мэдэлд байлаа.

Эртний улсуудад төр ёс, хууль цааз гүнзгийрэх тусам төрийн хэлбэр, шинжийг улам тодотгох шинэ зүйлс бий болж байв.

Төрийн тэргүүн-хаад эрхэмсэг цол хэргэм хэрэглэх болсон. Модунийг залгамжилсан Гиюй шаньюй “лаошан” гэдэг өргөмжилсөн нэр анх хэрэглэжээ. Жужаны хаад Хутагтай, Зөв, Тэнгэрийн зэрэг өргөмжилсөн нэртэй байв. 

Хаан төрийн бэлгэдэл хэрэглэх болов. Хүннүд шаньюй хаш тамга, туг, исэр зэргийг хэрэглэж байжээ.

3. Хүлэгийн улс, хил хязгаар

XIII зууны II хагаст Иран, Ирак Азербайджан, Армян, Туркестан, Гүржийн нутаг дэвсгэр дээр Хүлэгүгийн улс тогтсон. Нийслэл нь эхэндээ Тибриз хот байснаа хожим Иракийн Султание хотод шилжсэн байна.

Билет 21.

1.   Эртний улсуудын засаг захиргааны зохион байгуулалт

2.   Их Монгол улсын төрийн бодлого

3.   Цагаадайн хаант улс, хил хязгаар

1. Эртний улсуудын засаг захиргааны зохион байгуулалт

Эртний улсуудын аравтын тогтолцоо бол нүүдэлчдийн амьдралын хэв маягт илүү зохицсон цэрэг-засаг захиргааны өвөрөмц зохион байгуулалт болж байлаа. Модунь улсаа баруун, зүүн, төв гурван хэсэгт хуваан захирч, цэрэг-засаг захиргааны аравтын тогтолцоог үндэслэсэн нь хожмын улсуудад ч уламжлагджээ.

Баруун гар (ван)  - Түмэн   - мянгат   - Зуут  - Аравт

Төв хэсэг (Шаньюй)  - Түмэн   - Мянгат   - Зуут  - Аравт

Зүүн гар (Ван)  - Түмэн   -  Мянгат   - Зуут  - Аравт

2. Их Монгол улсын төрийн бодлого

А. Төрийн зохион байгуулалт: Чингис хааны байгуулсан Их Монгол улс бол төрийн хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засаг байв. Гэхдээ Их хуралдай, сэцдийн зөвлөл зэрэг ардчилсан шинжтэй зарим бүрдлийг өөртөө агуулж байв. Жишээ нь хаан өргөмжлөх, харь оронтой найрамдах, дайтах зэрэг төрийн онц чухал хэргийг Их хуралдайгаар шийдэж байжээ. Их хуралдай нь төрийн дээд шийдвэр гаргах байгууллага болж байв. Төрийн хэргийн хөтлөн явуулахад Сэцдийн зөвлөх чухал үүрэгтэй. Сэцдийн зөвлөл нь алсын хараатай, зөв мэргэн төрийн бодлого боловсруулахад нөлөөтэй байжээ. Их хааны томилсон төрийн шадар сайд гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж байв. Их Монгол улсын анхны шадар сайд Го ван Мухулай байлаа. Улс орны нийгмийн амьдралын олон асуудлыг шийдвэрлэх Их заргач чухал үүрэг гүйцэтгэж байв. Мөн төрийн хэргийг явуулахад чухал үүрэгтэй хүний нэг бол Төрийн бэх байв. Их хуралдай хуралдуулах, хаан өргөмжлөх, аян дайнд мордох зэрэг Төрийн чухал хэрэг эхлэх өлзийт өдрийг сонгон цаг, зүг чигийг зааж өгөх үүрэгтэй байжээ. /Чингис хаан, өмнөх үеэс уламжилж ирсэн мянганы зохион байгуулалтыг боловсронгуй болгожээ./ Чингис хааны төр, захиргааны зохион байгуулалт нь нүүдэлчдийг захирах хамгийн оновчтой хэлбэр байсан юм.

Б. Эдийн засгийн байдал: Чингис хаан төрөө төвхнүүлээд улс тусгаар оршихын үндэс болох эдийн засагтаа онцгой анхаарчээ. Улсын эдийн засгийн үндэс мал аж ахуйг хөгжүүлэхийг чухалчилж, адуун сүргийг онцгойлон үзэж байлаа. Мөн байгаль хамгаалах асуудлыг төрийн бодлогод онцгойлон үзэж, Их засаг хуулиар зохицуулж байв. Өнчдийг тэтгэх сан байгуулж, гадаад худалдааг хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авчээ.

3. Цагаадайн хаант улсын хил хязгаар

Зүүн зүг Турфан, баруун зүг, Амударъяа мөрөн, умард зүг Тарвагатай, өмнө зүг Энэтхэгийн уулсыг давж байв.  

Билет 22.

1.   Түшмэл ёсны зохион байгуулалт

2.   Гурван голын Монголчууд

3.   Монголын Юан гүрэн

1. Түшмэл ёсны зохион байгуулалт

Эртний улсуудад төрийн алба буюу шаталсан зэрэг дэв бүхий түшмэл ёс бүрэлдэн тогтжээ. (Түшмэл ёс гэдэг нь эрдэм мэдлэг, хуримтлуулсан туршлагаараа бусдаас тодорсон албан тушаалтан төрөөс тогтоосон хэм хэмжээний дагуу засаг захиргааны хувьд удирдах, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх)

Хүннү нийт 24 түмтийн даргатай байснаас зүүн, баруун сэцэн ван, зүүн, баруун гули ван “дөрвөн эвэртэн ван”, зүүн баруун их жанжин, зүүн, баруун их дүвэй, зүүн, баруун их данху ванг “зургаан эвэртэн ван” хэмээнэ. Эдгээрээс хамгийн их эрх мэдэлтэй зүүн сэцэн ван нь ихэвчлэн шаньюйн ууган хүү байх бөгөөд угсаа залгамжлан шаньюй болох нь олонтой.  

Түрэг, Уйгар, Хятанд өмнөх үеийн улсуудын төрийн түшмэл ёсны олон зүйлийг уламжлан авч, шинэ агуулга, хэлбэрээр баяжуулсан байна. Ийнхүү эртний улсуудад төрийн байнгын алба буй болж, түшмэл ёс төлөвшин, төр ёс улам лавшран бэхжсэн байна.

2. Гурван голын Монголчууд

Монгол нутагт Түрэгийн ноёрхол унасан VIII зууны дунд үеэс Монгол аймгууд эх нутагтаа уван цуван нүүж ирэх боломж нээгдэв. Эргүнэ-гүнгийн монголчууд эргэн ирж гурван гол эх Бурхан Халдунд нутаглажээ. Түүнээс хойшхи 200-д жил Монгол аймгууд цугларч, бас олон овог аймаг шинээр үүсчээ. Зөвхөн Эргүнэ-гүнгийн монгол аймгийн удам дарлигин, нирун 2 салбар 30 аймгаас бүрдэж байв. Далигинчууд Добу мэргэнээс хойш ноёлох байр сууриа Нирунд алджээ. 970-оны үед төрсөн Бодончар язгуур монгол аймгуудын дийлэнхийг захирч байсан. Тарж бутарсан монгол аймгуудын холбоо үүссэн нь нийт монгол овогтон нэгдэж, төр улсаа байгуулах эхлэл болжээ.

3. Монгол Юан гүрэн

 

 

 

Билет 23.

1.   Монголчуудын эрхлэх аж ахуй, онцлог

2.   XV-XVII зууны үеийн Монголчуудын аж байдал

3.   Торгоны зам

1. Монголчуудын эрхлэх аж ахуй, онцлог

Мал аж ахуй: Мал маллан, ан гөрөө зонхилон эрхэлдэг монголчуудын амьдралд байгалийн нөхцөл их нөлөөлж байжээ. Адууг онцгойлон өсгөдөг нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэн нүүдэллэн амьдрахад уналга, ачлагын мал их үүрэгтэй байсных юм. Бас улс иргэнээ хамгаалахад ч чухал үүрэгтэй байсан нь тодорхой. Тал хээрийнхэн мөн тэмээг ачлага уналгад түгээмэл хэрэглэж байжээ. 

Ан гөрөө: Ан гөрөө нь амьдралын чухал хэрэгцээ хангадаг, мал хэмнэж өсөхөд дөхөм болдог, аж амьдралаа өөд татахад хэрэг болдог аж ахуйн чухал салбар байв. Монголчууд голлон түүний дотор (ойн иргэд) ан гөрөө хийж амьдардаг ба цааг буга, сарлаг зэрэг цөөн төрлийн онцлог мал сүрэгтэй байжээ.

Гар үйлдвэрлэл: Монголчууд мод сайн боловсруулдаг байв. Тэд гэрийн мод, тавилга, эмээл, аяны, сууцны, ачааны зэрэг олон зүйлийн зориулалттай тэрэг хийдэг байжээ. Гэр тэргийг техникийн маш нарийн шийдлээр бүтээж байсан байна.

Тариалан: Олонхуд нар тариа, шар будаа тарьдаг байжээ. Үүнээс үзэхэд Монгол аймгууд тариалан бага сага эрхэлж байжээ. Үүний дээр хүнсний ургамал, жимс зэргийг түүж хэрэглэдэг байв.

Худалдаа: Монголчууд Зүрчидийн Алтан улсад мал, малын түүхий эд, давс худалдаж, Хятанд малаа хэрэгцээт бараагаар арилжиж байжээ. Уйгур, Алтан улсын хоорондын худалдааны гол зам Хамаг Монгол, Хэрэйд, Найманы нутгаар дайрах тул энэ замдаа Монголчуудтай худалдаа хийдэг байв.

2. XV-XVII зууны үеийн Монголчуудын аж байдал

Тэр үеийн монголчууд урьдын адил мал аж ахуйгаа эрхэлж ус, бэлчээрийн соргогийг даган жилийн дөрвөн улиралд нүүдэллэн аж төрсөөр иржээ. Мал аж ахуйгаас гарах бүтээгдэхүүнээ боловсруулах арга ажиллагаанд ахиц гарчээ. Орхон, Сэлэнгэ, Туул голуудын саваар бага сага тариалан эрхэлж байлаа. Гэвч байгаль цаг уурын эрс тэс байдлаас шалтгаалж, хэрэгцээгээ бүрэн хангаж чаддаггүй, бага ургац авдаг байсан. Ан гөрөө нь монголчуудын амьжиргааны чухал салбар хэвээр үлдсэн. Монголчууд малаас гарах түүхий эдээр амьдралын хэрэгцээгээ хангаж, ойр зуурын зүйлээ өөрсдөө үйлдвэрлэдэг байжээ. Ноос, арьс ширээр ахуйн хэрэглээний бүхий л зүйл, гутал хувцсаа үйлддэг байв. Эртнээс мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн монголчууд байгальтайгаа зохицон амьдрах, оршин буй эх дэлхийгээ хайрлан хамгаалах талаар баялаг мэдлэг ухаан хуримтлуулжээ. Монголчуудын байгаль орчин, од эрхэс, тэнгэр газрыг байнга ажиглаж, цаг уурын хувьсал өөрчлөлтийг андахгүй мэддэг болжээ. Өмнөх үеийн орд гэр тэрэгнүүд үгүй болж, харин XVI зуунаас хаад, ноёдын амьдрах найм, арван таван ханатай том өргөөнүүд бий болжээ.

 

 

3. Торгоны зам

Хятадын эртнйи улсуудын нийслэл Чананиас /одоогийн Синаь хот/ эхэлж Дундад Азийн улсуудыг дамжин Энэтхэг, Араб болон Өрнөдийн зарим оронд хүрдэг худалдааны зам. 2000 жилийн түүхтэй. Монгол их элсэн говиор, нийслэл Хархорумаар дайран өнгөрдөг.

Билет 24.

1.   Монголын эртний улсуудын дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөө

2.   Монгол нэрийн тухай

3.   Бутралын үеийн Монгол улсын хил хязгаар

1. Монголын эртний улсуудын дэлхийн түүхэнд үзүүлсэн нөлөө

Монголын эртний улсуудын үед бүтээгдэж, хожмын улсууд уламжлан авч хэрэглэсэн үнэт зүйлс цөөнгүй. Түүний дотор Хүннүчүүд олон зүйлийг нүүдэлчдийн амьдралд нийцүүлж анх бүтээж өвлүүлсэн онцлогтой. Хүннү улс тухайн үедээ дэлхийн соёлын түвшинг тодорхойлох хүчирхэг улсын нэг байв. Хүннүчүүдээс Дундад Азийнхан, Өрнөдийнхөн их зүйлс сурч, хөгжил, дэвшилдээ ашиглажээ. Монголын их талд Хүннү хэмээх хүчирхэг улс тогтож, Хятадын умард зүг нутгаа тэлэх бодлогыг тогтоон барьжээ. Ингэснээр түрэг, манж, түнгүс, перс зэрэг Азийн олон угсаатнууд Хятадын түрэмгийлэлд авталгүйгээр тус тусдаа бие даасан улсууд болох боломж бүрджээ. Хүннү нар дундад Ази, Баруун хойт Энэтхэг, Дорнод Европод очиж, тэндэхийн уугуул иргэдэд нөлөөгөө үзүүлж, хэд хэдэн улс байгуулсан түүхтэй. Түүний нэг нь Хүннүчүүд Европод очиж байгуулсан Атиллагийн /434-453/ улс юм. Атиллачууд Ромын эзэнт улсад довтолж, түүний уналтанд нөлөөлжээ. Түүний ачаар Ромын эзэнт улсын колоничлолоос олон улс чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй бие даасан улс болон хөгжсөн түүхтэй.

2. Монгол нэрийн тухай

Монгол хэмээх нэрийг газар усны, эртний овог аймгийн, түүнийг үндэслэгчийн нэрээс үүссэн гэсэн таамаглалууд байдаг. Монгол оронд Монгол уул, Монгол элс гэсэн нэртэй газар хэд хэд бий. Ер нь монголчуудын хувьд дээд өвгийн буюу овгийн нэрээр аймаг, улсаа нэрлэсэн уламжлал арвин. Йимээс олонхи нь Монгол нутагт байсан язгуур Монгол аймгийн нэгний нэрээс Монгол нэр үүссэн гэж үздэг.

3. Бутралын үеийн Монгол улсын хил хязгаар

Монгол улс төрийн бутрал 14-17-р зууны үед тохиож 300 орчим жил үргэлжилсэн. Энэ үед Монголчууд дорно зүгт Хянганы нуруунаас өрнө зүгт Тэнгэр уул, умар зүгт Эрчис,Енисейн эх, өмнө зүгт Хятадын цагаан хэрэм хүртэл уугуул нутагтаа төвлөн сууж байжээ.

Билет 25.

1.   Хамаг Монголын ханлиг

2.   Их Монгол улсын эдийн засгийн бодлого

3.   Монголчуудын харилцаж байсан гадаад улсууд

1. Хамаг Монголын ханлиг

Монгол амйгуудын холбоог өргөтгөх замаар XII зууны 30-аад оны үед Хамаг Монголын ханлиг байгуулагджээ. Язгуур монгол аймгийн нэгдлийг түүхэнд Хамаг Монгол гэж нэрлэдэг. Хамаг Монголын ханлигийн бүрэлдэхүүнд Дарлигины 16 аймаг, нируны 16 аймаг, Тайчууд, жалайр зэрэг олон хүн амтай аймгийн холбоо багтан оржээ. Хамаг Монгол нь Хятан, Хятадын Сүн улс, Алтан улс, Дундад Азийн улсуудтай харилцаатай байсан. Хамаг Монголын хаан Хабул улсаа эртний улсуудын уламжлалаар баруун, зүүн, төв гэсэн 3-н хэсэгт хувааж, төв хэсгийг өөрөө, баруун зүүн гараа цэрэг, улс төрийн нөлөө бүхий том ноёдоор захируулж байжээ. Хабул хан хан өргөмжлөх, бусад улстай дайтах, найрамдах зэрэг чухал асуудалд хэлэлцэж шийдвэрлэдэг хуралдайг бий болгожээ. Хамаг Монголын цэрэг аравтын зохион байгуулаттай байжээ. Хамаг Монголын Аураг орд Хэрлэнгийн савд Аваргын голын цутгалангийн орчим байжээ.

2. Их Монгол улсын эдийн засгийн бодлого

Чингис хаан төрөө төвхнүүлээд, улс тусгаар оршихын үндэс болох эдийн засагтаа онцгой анхаарчээ. Улсын эдийн засгийн үндэс мал аж ахуйг хөгжүүлэхийг чухалчлав. Таван хошуу малаас урьдын адил адуун сүргийг онцгойлон үзэж байлаа. Өнчдийг тэтгэх санг байгуулж, төр улсаа байгуулахад тууштай зүтгэж амь эрсдсэн баатруудын ар гэрт онцгой тэтгэлэг олгох, мөн нийгмийн доод давхаргынхны алба гувчуураас хөнгөлөх, чөлөөлөх зэрэг арга хэмжээг авч байв. Гадаад худалдааг хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авчээ. Чингис болон түүнийг залгамжлагч хаад Торгоны замыг мэдэлдээ авч, аян зам, аюулгүй байдлыг нь хангаснаар гадаад худалдаа өмнөх үеэс эрс өссөн. Монголын их хаадаас санхүүгийн дэмжлэг авч тэдний нэрийн өмнөөс худалдаа хийдэг Дундад Азийн ортаг гэдэг худалдаачид тэр үед орширчээ.  

3. Монголчуудын харилцаж байсан гадаад улсууд   

Хүннү гүрэн нь Грек, Ром улстай өргөн харилцаатай байсан. Эртний улсууд Энэтхэг, Төвд болон Дундад Азийн орнуудтай шашин соёлын харилцаатай байв.

Билет 26.

1.   Монголчуудын нийгэм соёлын амьдрал

2.   Овгийн байгууллын үеийн засаглал

3.   XV-XVII зууны үеийн Монгол

1. Монголчуудын нийгэм соёлын амьдрал

Монголын ханлиг, аймгууд өөр өөрийн эзэмшил нутагтай байв. Монголчуудын хувьд эзэмшил нутаг нь өөрсдөөс нь өөр хүн халдашгүй дархан, эрхэм зүйл байжээ. Мал аж ахуй ихээхэн үр ашигтай байсан тул талынхны нийгмийн хөгжил ойн аймгуудаас илүү байжээ. Хүн амын ихэнх нь мал аж ахуй эсхүл ан гөрөө голлон эрхэлдэг чөлөөт иргэд эзэлнэ. Монголчуудын эрхэлж байсан аж ахуй нь хийж бүтээсэн зүйлүүд нь тэдний олон талын соёл, мэдлэг ухааныг илтгэнэ. Монголчууд бөөгийн шашин шүтэж, хөх тэнгэр, хөрст дэлхий, гал голомтоо дээдлэн тахидаг байлаа. Эв эеийг эрхэмлэх, нэгдэж нэг улс болох үйл санаа энэ үед давамгайлах хандлагатай байжээ.

2. Овгийн байгууллын үеийн засаглал

Хүй элгэний болон овгийн үед нийтийн засаглал тогтож байв. Насанд хүрсэн бүх хүн асуудлаа хамтран шийднэ. Ахмад, туршлагатай хүн овгийг удирдана. Хүй элгэний болон овгийн дотор заавал хэрэгжүүлэх нийгмийн хэм хэмжээ гэж байсан. Түүнийгээ хэрэгжүүлэхэд итгүүлэх төдийгүй буруу шаах, зэмлэхээс эхлээд биед нь гэсгээл үзүүлэх онцгой тохиолдолд амь насыг нь хороох зэрэг албадлагын аргыг хэрэглэж байжээ. Нийгмийн бүтцэд өөрчлөлт гарч үдсэн бүтцийн сацуу үүсмэл бүтэц бий болжээ. Үйлдвэрлэх аж ахуйд шилжиж мал аж ахуй, газар тарилан, гар үйлдвэр, худалдаа зэрэг үүссэнээр нийгмийн задрал эхэлж анхны малчид, тариаланчид, гар урчууд, худалдаачид гэсэн ажил мэргэжлийн ялгаа бүхий бүлгүүд үүссэн байна. Овгийн язгууртнууд, цэргийн удирдагч бөө нарын нийгмийн байр суурь ихэд бэхжжээ.

3. XV-XVII зууны үеийн Монгол

Монгол орон Ар, Өвөр, Баруун гэсэн 3-н хэсэгт хуваагдсан. (Хойд талаараа Орос улс, урд талаараа Мин улстай хил залгаа)

 

 

 

Билет 27.

1.   Нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлтүүд

2.   XIII-XIV үеийн утга соёл

3.   Гурван голын Монголчууд

1. Нийгмийн харилцаанд гарсан өөрчлөлтүүд

Хөрөнгө чинээний болон угсаа гарлын ялгаа нь хүмүүсий эрх мэдэл, нийгмийн байр суурийг тодорхойлж байсан. Малыг харилцан адилгүй тоогоор өмчилснөөс хөрөнгө чинээний ялгаа их гарчээ. Хаан, түүний ураг садан, зүүн, баруун гарын вангууд, түмт, мянгатын ноёд зэрэг язгууртнууд илүү эрх дархтай чинээлэг хангалуун амьдарч байв. Жирийн иргэдийн эрх мэдэл, амьдралын түвшин ихээхэн доогуур, язгууртнуудад харъяалагдах хандлагатай байжээ. Хүн амын багахан хэсэг нь боол байв. Тэд ямар ч эрх мэдэлгүй, эзнийхээ эрх мэдэлд тэдний бүхий л ажлыг хийдэг байжээ. Жужан улсын хаан, ноёд, томоохон түшмэд, улсын багш нар харъяат иргэнтэй болсон байжээ. Жишээ нь: Жужаны хаан Дармаприяг улсын багшаар өргөмжилж 3000 өрхх харъяат болгон шагнаж байсан.

2. XIII-XIV үеийн утга соёл

1. Бичиг үсэг: Их Монгол улс байгуулагдснаар төрийн албан ёсны бичиг үсэгтэй болсон нь Монголын оюуны соёлын түүхэнд гарсан том ололт байв. Монгол бичгийн одоогоор олдоод байгаа хамгийн анхны дурсгал нь Чингисийн чулууны бичиг юм. Монголын хаан төрөөс илгээх захидал бичгийг тухайн орны хэлээр бичдэг заншилтай байв. Монгол хаадын дэргэд найман, уйгур, хэрэйд зэрэг бичгийн сайд, олон хэлний орчуулагч ажиллаж албан хэргийг хөтөлж байсан. 1269 онд улсын багш Пагба ламын зохиосон дөрвөлжин үгийг Хубилай хааны зарлигаар төрийн бичиг болгосон боловч төдий л өргөн дэлгэрч чадсангүй.

2. Түүх бичиг: Монголчуудын түүхийн мэдлэг баялаг уламжлалтай бөгөөд түүнийхээ ачаар тэд  удам угсаагаа сайн мэдэж хойч үедээ өвлүүлдэг байв. Үүний жишээ бол “Монголын нууц товчоо” юм. Эл зохиол нь эртний монголчуудын түүхэн уламжлал, мэдлэг нь хөгжлийн нэлээд дээд шатанд хүрсний бодит жишээ юм.

3. Урлаг, уран зохол: Аман зохиолын бялаг уламжлалд тулгуурлан монголын бичгийн уран зохиол бий болжээ. Аман зохиол, домог, ардын уран сэцэн үгсийг ашиглан түүхийн уран сайхны аргаар гайхамшигтай сайхан бичдэг байсны жишээ нь дээр дурдсан Монголын нууц товчоо юм

4. Шашин шүтлэг: Их Монгол улсын үед бөө мөргөл төрийн шашин байсан бол Монголын эзэнт гүрний үед Энэтхэг, Төвдөөс уламжилсан буддын шашныг төрийн шашин болгож, Пагба зэрэг төвд лам нарыг улсын багшаар өргөмжилж байв.

Монголчуудын цогцлоосон Хархорум хотын туурь, монгол мэргэдийн зохиосон Монголын Нууц товчоо, монгол хүний үйлдсэн морин хуур зэрэг нь өдгөө ч үнэ цэнээ алдаагүйгээр үл барам дэлхийн соёлын үнэт нандин өвд тооцогдсоор байна.

3. Гурван голын Монголчууд

Монголчууд VI-X зуун Бөртэ Чонын удирдлагаар эх нутагтаа эргэн ирж бурханд Халдунд төвлөрсөн Гурван голын эхээр нутаглажээ. Эргүнэ-гүнгээс нүүж ирсэн Монголчууд бол хожмын Хамаг Монголын улсын үндсэн хэсэг нь болжээ. Гурван гол нь Хэрлэн, Онон, Туул голын сав газар

Билет 28.

1.   Монголын эртний улсуудын дэлхийн түүхэн үзүүлсэн нөлөө

2.   Чингис хааны гадаад бодлого

3.   Монголын эзэнт гүрэн, хил хязгаар

 

 

1. Монголын эртний улсуудын түүхэнд үзүүлсэн нөлөө

Монголын эртний улсуудын үед бүтээгдэж, хожмын улсууд уламжлан авч хэрэглэсэн үнэт зүйлс цөөнгүй. Түүний дотор Хүннүчүүд олон зүйлийг нүүдэлчдийн амьдралд нийцүүлж анх бүтээж өвлүүлсэн онцлогтой. Хүннү улс тухайн үедээ дэлхийн соёлын түвшинг тодорхойлох хүчирхэг улсын нэг байв. Хүннүчүүдээс Дундад Азийнхан, Өрнөдийнхөн их зүйлс сурч, хөгжил, дэвшилдээ ашиглажээ. Монголын их талд Хүннү хэмээх хүчирхэг улс тогтож, Хятадын умард зүг нутгаа тэлэх бодлогыг тогтоон барьжээ. Ингэснээр түрэг, манж, түнгүс, перс зэрэг Азийн олон угсаатнууд Хятадын түрэмгийлэлд авталгүйгээр тус тусдаа бие даасан улсууд болох боломж бүрджээ. Хүннү нар дундад Ази, Баруун хойт Энэтхэг, Дорнод Европод очиж, тэндэхийн уугуул иргэдэд нөлөөгөө үзүүлж, хэд хэдэн улс байгуулсан түүхтэй. Түүний нэг нь Хүннүчүүд Европод очиж байгуулсан Атиллагийн /434-453/ улс юм. Атиллачууд Ромын эзэнт улсад довтолж, түүний уналтанд нөлөөлжээ. Түүний ачаар Ромын эзэнт улсын колоничлолоос олон улс чөлөөлөгдөж, эрх чөлөөтэй бие даасан улс болон хөгжсөн түүхтэй.

2. Чингис хааны гадаад бодлого

Их Монгол улсын эргэн тойронд нийгмийн хөгжлийн түвшингээр харилцан адилгүй улс орнууд (Умард Алтан улс, Тангуд, Хорезм) оршиж байв. Чингис хаан Их Монгол улсаа байгуулаад хөрш орнуудтай эрх тэгш, найрсаг харилцаа тогтоож, тэднээр улсаа хүлээн зөвшөөрүүлэх, чөлөөт худалдааг хөгжүүлэх, гадаад аюулгүй байдлаа баталгаажуулахыг эрхэмлэв. Үүний тулд Умард Алтан улс, Тангуд, Хорезм зэрэг улс оронд элч илгээж байв. Умард Алтан улсын эрх баригчид Монгол улсыг хүлээн зөвшөөрөх нь байтугай алба өгөхийг хариу шаардав. Хорезмын шах элч, худалдаачдыг алж, эд барааг нь дээрэмдэн авчээ. Ийм нөхцөлд асуудлыг тайван замаар шийдвэрлэх боломжгүй байв. Түүхэн цаг үе, тухайн цагийн олон улсын харилцааны зарчим нь найрамдахаасаа дайтах замыг сонгож байсан билээ. 1211 онд Умард Алтан улс руу довтолж 1215 онд нийслэл Жүндү (Бээжин) хот болон зарим чухал газрыг эзлэн авсан.

1218 онд Хорезмын шах илгээсэн элчийг алж доромжлон буцаасан учир Чингис хаан довтолж 1223 онд асар ууда газар нутгийг эзлэн авч Монголын эзэнт гүрний үндсийг тавьсан.

3. Монголын эзэнт гүрэн, хил хязгаар

 

 

 

 

Билет 29.

1.   Монголын эртний улсуудын гадаад харилцаа

2.   Хууль цааз, хэв хуулийн тухай

3.   Торгоны зам

1. Монголын эртний улсуудын гадаад харилцаа

Хүннү гүрэн байгуулагдсан тэр үеэс Монголын төрийн гадаад харилцаа эхэлжээ. Модунь НТӨ 200 онд Хан улс руу довтлон томоохон ялалт байгуулсан ба НТӨ 198

онд Хан улстай гэрээ байгуулсан. Ийнхүү Хүннү улс төв Азийн нүүдэлчид ба Хятадын харилцаанд үндсэн эргэлт гарсан байна. Хүннү нар нь Дундад Азийн улсуудад ихээхэн нөлөөтэй байв. Хүннү гүрэн нь Грек, Ромын улстай өргөн дэлгэр харилцаатай байлаа. Ийнхүү Хүннү гүрэн нь тухайн үеийн Евроазийн бүс нутагт хамгийн нөлөө бүхийн томоохон гүрэн байсан.Эртний улсууд Энэтхэг, төвд болон Дундад Азийн орнуудтай шашин, соёлын харилцаатай байжээ. Хятан гүрэн өргөн дэлгэр гадаад харилцаатай байв. Далайн аялал хөгжин усан замаар гадаад орнуудтай харилцах болсон.Элчин харилцааг Модунь шаньюй бий болгож, Хүннүгийн гадаад харилцаанд хэрэгжүүлж эхэлжээ. Эртний улсууд гадаад орнуудтай элчин харилцаа ихээхэн хөгжүүлжээ.

2. Хууль цааз, хэв хуулийн тухай

Монголын эртний улсуудын эрх зүйн хэм хэмжээний уг гарал нь зан заншлын ёс горимууд байсан. Иймд эртний улсуудын эрх зүйн эх сурвалж бол их төлөв бичигдмэл бус байв. Манай нутаг дээр оршин тогтнож байсан Түрэг, Уйгур улсууд өмнөх улсуудын эрх зүйн хөгжлийг уламжлан хадгалж  байжээ. Харин Хятан албан татвар, тариалан, ан агнуур, давс, архи, тамхины тухай хуулиуд гаргаж байжээ.

Их засаг хууль: Их Монгол улсын үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэм, улс төрийн байгуулал бүрэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн юм. Эл хуулийн зарчим үзэл санаа зөвхөн Монгол нутагт төдийгүй, ертөнцийн талыг эзэгнэсэн их гүрний хэмжээнд үйлчилж байсны хувьд дэлхийн хууль цаазны түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн. Чингис хааны байгуулсан төр болоод их засаг хуулийн агуулга, хэлбэрийн хувьд хичнээн гүн бат үндэстэй байсныг өөрийг нь таалал төгссөнөөс хойш эзэнт их гүрний байдлаар 150 жилийн турш үргэлжлэн оршин тогтнож чадсан явдал гэрчилнэ. XIII зуунд хүчин төгөлдөр үйлчилж байсан “Их засаг” хууль бол дэлхийн соёл иргэншлийн түүхнээ бүхэл бүтэн нийгэм, улс төрийн байгуулал бүрэн төлөвшихөд томоохон үүрэг гүйцэтгэсэн эртний Вавилоны Хаммуранийн хууль, Энэтхэгийн Манугийн хууль зэрэг алдартай хуулиудтай эн зэрэгцэхүйц ач холбогдолтой цааз хэргэмийн нэн чухал баримт бичиг байв.   Их засагт:

Ш  хаан өргөмжлөх ёс

Ш  их хуралдайг зарлан хуралдуулах

Ш  гадаад улс оронтой харилцах ёс

Ш  ард иргэний албан үүрэг

Ш  эр цэрэг

Ш  албан гувчуур зэрэг олон асуудлыг хэрхэн зохицуулахыг хуульчлан заажээ

3. Торгоны зам

Хятадын эртнйи улсуудын нийслэл Чананиас /одоогийн Синаь хот/ эхэлж Дундад Азийн улсуудыг дамжин Энэтхэг, Араб болон Өрнөдийн зарим оронд хүрдэг худалдааны зам. 2000 жилийн түүхтэй. Монгол их элсэн говиор, нийслэл Хархорумаар дайран өнгөрдөг.

Билет 30.

1.   Монголын түүхийн үечлэл

2.   Их Монгол улсын төрийн бодлого

3.   Юан гүрэн, хил хязгаар

1. Монголын түүхийн үечлэл

Нэг: Монголын түүхийн эртний үе

1. Чулуун зэвсгийн үе. Хуучин, дунд, шинэ чулуун зэвсгийн үе буюу НТӨ 800.000-III мянганы хүртэл

2. Хүрэл зэвсгийн үе. НТӨ III мянганаас I мянганы эхэн хүртэл

3. Төмөр зэвсгийн түрүү үе. НТӨ IX зуунаас НТӨ III зуун хүртэл

4. Монголын эртний улсуудын үе. НТӨ III зууны үеэс НТ XIII зууны хүртэл

Хоёр: Монголын түүхийн дундад үе

1. Их Монгол улс, Монголын эзэнт гүрний үе. (XIII-XIV зууны сүүл)

2. Улс төрийн бутралын үе. (XIV зууны сүүлээс XVII эхэн хүртэл)

3. Манжийн түрэмгийлэл эрхшээлийн үе. (XVII зууны эхнээс 1911 он хүртэл)

Гурав: Монголын түүхийн ойрхи үе

1. Монгол улсын сэргэн мандлын эхэн үе. (1911-1920 он)

2. Монгол улс тусгаар тогтнолоо бататгасан үе. (1921-1961)

3. Монгол дахь социалист байгуулалтын үе. (1960-1990 ээд он хүртэл)

4. Ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үе. (1990 оноос одоог хүртэл)

2. Их Монгол улсын төрийн бодлого

А. Төрийн зохион байгуулалт: Чингис хааны байгуулсан Их Монгол улс бол төрийн хэлбэрийн хувьд хэмжээгүй эрхт хаант засаг байв. Гэхдээ Их хуралдай, сэцдийн зөвлөл зэрэг ардчилсан шинжтэй зарим бүрдлийг өөртөө агуулж байв. Жишээ нь хаан өргөмжлөх, харь оронтой найрамдах, дайтах зэрэг төрийн онц чухал хэргийг Их хуралдайгаар шийдэж байжээ. Их хуралдай нь төрийн дээд шийдвэр гаргах байгууллага болж байв. Төрийн хэргийн хөтлөн явуулахад Сэцдийн зөвлөх чухал үүрэгтэй. Сэцдийн зөвлөл нь алсын хараатай, зөв мэргэн төрийн бодлого боловсруулахад нөлөөтэй байжээ. Их хааны томилсон төрийн шадар сайд гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж байв. Их Монгол улсын анхны шадар сайд Го ван Мухулай байлаа. Улс орны нийгмийн амьдралын олон асуудлыг шийдвэрлэх Их заргач чухал үүрэг гүйцэтгэж байв. Мөн төрийн хэргийг явуулахад чухал үүрэгтэй хүний нэг бол Төрийн бэх байв. Их хуралдай хуралдуулах, хаан өргөмжлөх, аян дайнд мордох зэрэг Төрийн чухал хэрэг эхлэх өлзийт өдрийг сонгон цаг, зүг чигийг зааж өгөх үүрэгтэй байжээ. /Чингис хаан, өмнөх үеэс уламжилж ирсэн мянганы зохион байгуулалтыг боловсронгуй болгожээ./ Чингис хааны төр, захиргааны зохион байгуулалт нь нүүдэлчдийг захирах хамгийн оновчтой хэлбэр байсан юм.

Б. Эдийн засгийн байдал: Чингис хаан төрөө төвхнүүлээд улс тусгаар оршихын үндэс болох эдийн засагтаа онцгой анхаарчээ. Улсын эдийн засгийн үндэс мал аж ахуйг хөгжүүлэхийг чухалчилж, адуун сүргийг онцгойлон үзэж байлаа. Мөн байгаль хамгаалах асуудлыг төрийн бодлогод онцгойлон үзэж, Их засаг хуулиар зохицуулж байв. Өнчдийг тэтгэх сан байгуулж, гадаад худалдааг хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авчээ.

3. Юан гүрэн, хил хязгаар

Хубилай 1264 онд Аригбөхийг дармагц Бээжинг гүрний нийслэл болгож өөрийгөө Монголын төдийгүй хятадын хаан ширээг залгамжлагч гэж зарлсан. 1267 онд Хубилай хаан Бээжингийн ойролцоо шинэ хот бариулж 1271 онд тэнд шилжин сууж хотоо Ханбалиг буюу Дайду гэж нэрлэн улмаар Монгол гүрний нэрийг өөрчлөн Юань хэмээн нэрлэсэн. Уугуул монгол нутгийг Давааны арын Монгол хэмээн алс хязгаар болгосон.  

Сэтгэгдэл:


баярлалаа маш гоё хариулт байна цагийг маш их хэмнэж байна амжилт хүсье
Бичсэн: Зочин цаг: 03:23, 2014-4-16 | Холбоос | |


зүрх өвдөх хэлээ гаргах o- hiro Heart Yar good o- hiro Heart Yar good 0349 Laie_82 0314 0349 huh 0528 1026 0449 butcher 0708 1020 1134 0424 0927 1226 1046 0346 1231 1014 1038 1047 0926 0124 1040 0108 0901 0715 baichi 1113 0535 0529 0614 0811 0528 1205 0422 0607 0427 1019 0920 1119 icon_53_totally_jammin_out[1] 0713 0111 0905 1050 0347 0811 0701 0343 icon_arrow 0445 0112 0340 1213 0452 0525 0451 1117 0423 0615 0819 0821 1016 0819 0307 0908 0350 icon_idea s e icon_idea smilie039 smilie193 smilie198 smilie054 smilie208 smilie151 smile-big-30 36_1_75[1] smilie083 smilie194 smilie172 smilie139 smilie177 smilie005 smilie197 iiniiniin smile-big-52 smilie182
Бичсэн: эгаыгг (зочин) цаг: 10:12, 2013-6-6 | Холбоос | |


0349 huh
Бичсэн: эгаыгг (зочин) цаг: 09:10, 2013-6-6 | Холбоос | |


wow thks iostoi ih tusallaaaaaaa shuu likeit likeit 0821
Бичсэн: zuzuka dulguuntuul (зочин) цаг: 10:11, 2013-6-5 | Холбоос | |


Баярлалаа маш хэрэгтэй мэдээлэл байна
Бичсэн: Бишрэл (зочин) цаг: 12:04, 2013-6-5 | Холбоос | |


Оо гоооэ
заза сайн бэлдэнээ баяралла багшаа
Бичсэн: Идэрбат (зочин) цаг: 08:49, 2013-5-28 | Холбоос | |


энэ оны улсын шалгалтнд ямархуу юм ирэх бол доо. гэхдээ бас өөр жишиг хийгээд үзэхэд буруутах юмгүй. Аригатоү
Бичсэн: бб (зочин) цаг: 11:28, 2013-5-27 | Холбоос | |


esdy453ewsh4xz3ecvbythg474red

Бичсэн: 8b megiimuut (зочин) цаг: 09:13, 2013-5-27 | Холбоос | |


YmR sain Bagsh vee Ingej ih hudulmurludug tanii achaar biletuude beldej amjlaa ярзайтал инээх
Бичсэн: MonsTer цаг: 10:03, 2013-5-26 | Холбоос | |


eniiig bichijij ugsun bagshdaa bayarlalaa
Бичсэн: Зочин цаг: 06:45, 2013-5-26 | Холбоос | |


ynii umnu bi tuuhd aimaar durgui
Бичсэн: Зочин цаг: 06:11, 2013-5-26 | Холбоос | |


Evil or Very Mad Twisted Evil not listening chicken coffee puppy dog eyes - New pig good luck skull idea Guy with axe A Bear Yar good Heart icon_redface Super Vomit 2 man down prayer Snakeman Hangs itself Rock ya Partyman Weedman Toilet monster fball Little thongue man Nasty Rolling eyes Neutral Brick wall Boo hoo! Pray Shame on you Idea Twisted Evil love struck Tatajunah
Бичсэн: Зочин цаг: 09:40, 2013-5-25 | Холбоос | |


bi anh feeling beat up baisan odooo im bolson
Бичсэн: Зочин цаг: 09:36, 2013-5-25 | Холбоос | |


yyniig bichsen bagshid mash ih bayarlalaa ystoi l altanbolomj bna not worthy peace sign dancing dancing
Бичсэн: Зочин цаг: 09:35, 2013-5-25 | Холбоос | |


энэ яг 2013 они улсийн шалгалтийн асуултууд мөн юмуу тормолзох :ДД
Бичсэн: Өсгөө (зочин) цаг: 10:37, 2013-5-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant