Хүүхдийн хүмүүжил болоод нийгэм

бичсэн: Tuul, 2011-03-17, 17:32

Нийгэм хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлдөг вэ?

  Хүүхдийн хүмүүжилд нийг­мийн энэ их орчил, улс төрийн үйл ажиллагаа өдөр тутмын боловсролын үйл явц, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, орчин үеийн дуу хөгжмийн урсгал, тэдгээрийн гол төлөөлөгчид, урлагийн одууд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэтэл манай нийг­мийн үйл ажиллагааны буруу нөлөө тэр тусмаа улс төрийнх­ний гаргаж буй алдаатай шийдвэрүүд бидний хойч үед сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Өнөөдөр бид хүүхдийн хүмүүжлийн алдаа дутагд­лыг боловсролын систем рүү чихдэг. Хүүхдээ багш нар, сургуульд даатган хаядаг үзэгдэл монгол­ч...

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө-4

бичсэн: Tuul, 2011-03-17, 17:30


Дөрөв. Эзэнгүй хүүхэд

  Социализмын үед хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан арай өөр байсан юм шиг ээ. Нийгэм нь ч ялгаатай байсан учраас ёс суртахууны төлөвшлийг харь­цангуй сайн өгдөг байсан тал бий. Хэдий тийм ч тэр үеийн эцэг эхчүүд маш завгүй, дээрээс нь олон хүүхэдтэй айлд том нь багыгаа өсгөдөг  явдал ч нэлээд түгээмэл байсан. Тиймээс социа­лизмын үеийн гэр бүлүүдээс биеэ даасан хүмүүс нэлээд төрж байсан бол эрхийн тэнэг болсон айлын бага хүүхдүүд ч бас цөөн­гүй байдаг. Өнөөдөр ч тэр хүүхдүүдээс ах эгчийнхээ нөмөр нөөлгөнд амьдарч яваа нь олон. Харин орчин үед 3-4 хүүхэдтэй гэр бүлийг оло...

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө-3

бичсэн: Tuul, 2011-03-17, 17:28

Гурав. Харснаа дуурайдаг бага насныхан

  Хүүхдийн хөгжил төлөвшил хүмүүжил тодорхой үе шаттайгаар явагддаг. Тэр ч байтугай дөнгөж төрсөн нялх үрээ хэрхэн асарч байгаагаас тухайн хүүхдийн хүмүүжил шалтгаалдаг гэнэ. Эцэг эхчүүд нялх хүүхдээ юм ойлгодоггүй гэж бодвол эндүүрэл. Өдөр өдрөөр таны гар дээр бойжиж буй тэр бяцхан амьтан таны гаргаж буй сэтгэлийн хөдөл­гөөнийг даган уурлавал уурлаж, инээвэл даган инээхийг хараад та бүр гайхаж орхино гээч. Хөхнөөс сүү гарахгүй бол уурлахдаа хамаг чадлаараа муухай бархи­рахыг яана. Тэд гаргаж буй ааш авираараа далимдуулан өөрсдийгөө илэрхийлэх ухааныг ...

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө-2

бичсэн: Tuul, 2011-03-17, 17:24

Хоёр. Шоовдор хөвгүүд

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн гэр бүлийн зургийн судалгаан дээр аавтайгаа хамт тоглож байгаа дүр зураг тун ховорхон харагдаж байлаа. Аав нар ажлаа тарж ирээд ихэвчлэн зурагтаа үздэг, зав гарвал сонин гарчигладаг, ажил ихтэйгээрээ далимдуулан гэр бүлийн ажлын ачааллаас зугтдаг явдал манайд маш түгээмэл үзэгдэл. Энэ байдал нийгэмд эрэгтэйчүүдийн үүрэг ролийг багасгах үндсэн нөхцөл болоод байгаа юм биш биз гэсэн хар төрүүлдэг. Манайхны дунд “За эрэгтэй хүүхэд яах вэ, амиа аваад явж дөнгөнө, болохгүй бол хар бор ажил хийгээд явчихна. Харин  охидоо л сайн боловсролтой ...

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн нөлөө-1

бичсэн: Tuul, 2011-03-17, 17:21

-Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил

(Энэ талаар нэгэн судлаачийн бичсэн нийтлэлийг цувралаар хүргэж байна)

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг.

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн 80-90 хувь нь эцэг эх, гэр бүлийн нөлөөнөөс бий болдог гэж Европын судлаачид үзсэн байдаг. Харин манайд  арай өөр тоо ...

Эцэг эхчүүдэд зөвлөж байна:

бичсэн: Tuul, 2011-03-09, 22:05



Эцэг, эхчүүд үр хүүхдээ сайн сайхан байлгахын тулд
, "Сайн хүн" болгохын төлөө цаг завгүй ажилладаг билээ. Ингэх явцдаа ‘Хүүгээ/охиноо гэр бүлийн уламжлалт болоод дэлхийн хөгжилд хөл нийлүүлэн амьдруулахын тулд ямар мэргэжил эзэмшүүлэх вэ? Ямар хүн болгох вэ?’ гэсэн асуултыг өөрсөддөө тавьж, улмаар үүнийг зорилгоо болгох нь хамгаас чухал. Зорилгоо биелүүлэхийн тулд цаг үргэлж бага бага алхам хийх бөгөөд үүнийг зорилт гэж ойлгож болно. Зорилтоо ангийнх нь болон нарийн мэргэжлийн багш нартай ярилцаж, ‘миний хүүхэд хэр хүмүүжилтэй байна, бие даалт ямар байна’ гэхчилэн асууж зөвлөгөө авдаг ба...

Эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж:

бичсэн: Tuul, 2011-03-09, 21:57


Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудаас:

1. Хүүхдэдээ мэдрэмжээ таньж илэрхийлэхэд тусалцгаая.

2. Хүүхдээ магтан сайшаацгаая.

3. Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлцгээе.

4. Хүүхэдтэйгээ хамтран ажиллацгаая.

5. Хүүхдэдээ бие махбодийн шийтгэл хэрэглэлгүй хүмүүжүүлцгээе.


1. Хүүхдэдээ мэдрэмжээ таньж илэрхийлэхэд нь тусалцгаая.

Хүн бүр аливаад өөр өөрийнхөөрөө ханддаг. Энэ нь тэдний мэдрэмжтэй холбоотой. Тэгвэл энэ мэдрэмж нь хүүхдийн хүмүүжлийн суурь болдог байна. Та хүүхдээ ойлгож, түүнтэй ойр дотно харилцаатай байхын тулд хамгийн гол нь юу мэдэрч байгааг нь өөрт нь ойлгуулж, мэдрэм...