Хууль бидэнд ямар хэрэгтэй вэ?
Хууль нийгмийн амьдралд маш олон чиг үүргийг гүйцэтгэж байдаг.
Хууль ямар үүрэгтэнй вэ? | Жишээ нь |
Хүмүүсийн амар амгалан байдлыг хамгаална | Энэ нь хүмүүсийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн тохиолдолд гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх |
Хэн нэг нь илүү эрх мэдэлтэй байхад хяналт тавина. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулдаг | Хуулийн өмнө бүгд тэгш байх, хуульд захирагдах, хуулийг дээдлэх гэсэн зарчимд холбогдоно. Энэ нь төрийн хуульд иргэн нь захирагдахын хамт төр нь өөрийн батлан гаргасан хуульдаа захирагдана гэсэн үг |
Шударга өрсөлдөөнийг дэмжих замаар эдийн засгийн өсөлтийг бий болгоно | “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж Үндсэн хуулиар заасан байдаг |
Нийгмийн болон хүмүүсийн харилцаанд шударга ёс тэгш байдлыг хангана | Эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал хийх эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн баталгааг бий болгох нь шударга ёсыг хангах чиг үүрэгт бас хамаардаг байна. |
Хүрээлэн буй орчныг хамгаална | Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл, алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсэн байдаг |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих