2011-03-06
Түүх VIII анги XIII-XIV зууны хот суурин
Хархорум. Өгөдэй хааны ордон дахь Мөнгөн модны тухай 

Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас үзвэл монгол хаад Хархорумаа хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгох гэж нилээд чармайж байжээ. Тухайн үеийн шилдэг уран дархчуудын бүтээсэн нэгэн томоохон бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод болно. Түүнийг бүтээх ажлыг Мөнх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан Вильгельм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ. Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв.

Модны ёроол хавьд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлджээ. Эхлээд тэнд тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ. Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урлажээ.



Сэтгэгдэл:


ислам шүтлэгт монголчууд одоо хаана бна вэ монголд бна уу.
Бичсэн: Зочин цаг: 13:03, 2014-12-08 | Холбоос | |


ta hicheelee sain zaadag shuu bagshaa bayrlalaa ярзайтал инээх
Бичсэн: sara (зочин) цаг: 20:58, 2011-03-25 | Холбоос | |


ma tuul bagsh jin gogo aashtai bagsh shoo ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх
Бичсэн: Зочин цаг: 00:24, 2011-03-23 | Холбоос | |


ta sn bagsh shu bas dandaa ineej yvdag инээх инээх
Бичсэн: tseegii (зочин) цаг: 23:07, 2011-03-13 | Холбоос | |


Шинэ мэдлэг өгсөнд баярлалаа. Амжилт хүсье алга ташилт
Бичсэн: puujee (зочин) цаг: 15:41, 2011-03-06 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax