Хүүхдүүд та бүхэн дараах чадваруудыг эзэмшсэн байх нь чухал юм. Үүнд:
- бусдаас онцгой байх, амьдралд хөл алдахгүй байх, бусдын буруу нөлөөнд автахгүй байх;
- өөрийн ажлыг өдөрт нь төлөвлөж, хийж амжуулах;
- даалгавараа хийхдээ хамгийн хүнд, ойлгохгүй байсан хичээлээсээ эхлэх;
- хийх хичээлүүдийнхээ дэвтэрийг дараалуулан тавихдаа хамгийн дор нь дуртай бөгөөд ойлгосон хичээлийнхээ дэвтэрийг тавих. Учир нь ингэснээр хичээлээ хийх тусам хөнгөн мэт санагдана;
- гэрийнхээ ажлыг ч мөн хамгийн гол гэсэн хэсгээсээ эхэлж хийх;
- даалгавараа хийсний дараа л найз нөхөдтэйгээ уулзана гэж төлөвлөх;
- дүү нартаа туслах.
Эцэст нь зөвлөхөд, ямарваа муу муухай бодол орж ирээд байвал баруун мөрөн дээр чинь сууж буй цагаан дарь эхтэй зөвлөн “хөөгөөрэй”.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих